Украин 2025 онд өнгөрсөн жилийнхээс хоёр дахин өндөр буюу 4.5 сая орчим “first-person view” дрон худалдаж авахаар төлөвлөж байгааг тус улсын Батлан ​​хамгаалах яам даваа гарагт мэдэгджээ. 

Энэ нь Оростой хийж буй дайнд дэвшилтэт технологийн хэрэглээ улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.

Талууд ердийн их буунаас илүү хямд, илүү үр дүнтэй учраас дроны хэрэглээгээ нэмэгдүүлэх болсон бөгөөд Украины албаныхан Оросын цэрэг, тээврийн хэрэгсэлд ихэнхдээ дроноор хохирол учруулж байгаагаа мэдэгджээ.

Тус яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газрын захирал Глиб Каневскийн хэлснээр Украин өнгөрсөн онд 1.5 сая гаруй ийм төрлийн дрон худалдаж авсны 96%-ийг нь дотоодын үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэгчдээс авсан байна.

“Энэ жил энэ тоо илүү өндөр байх болно, учир нь 2025 онд дотоодын батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж ойролцоогоор 4.5 сая ‘FPV’ дрон үйлдвэрлэх болно” гээд, Батлан ​​хамгаалах яам бүгдийг нь худалдаж авахаар төлөвлөж байгааг хэлжээ.

Тус яам дрон худалдан авахад нийт 2.6 тэрбум гаруй доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.

Жижиг, хямд өртөгтэй “FPV” дроныг нисгэгчид газраас удирддаг бөгөөд ихэвчлэн тэсрэх бодис тээвэрлэсэн дроноор байг мөргөх байдлаар хохирол дайсанд учруулдаг аж.

Оростой энхийн хэлэлцээ хийхээс өмнө холбоотнуудаасаа аюулгүй байдлын баталгаа авахыг эрэлхийлж буй Украин хараат байдлаа бууруулж, дотоодын батлан ​​хамгаалах салбараа хөгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа.

Энэхүү хүчин чармайлтад алсын зайн дрон болон нисгэгчгүй газрын тээврийн хэрэгслүүд ч багтаж байгаа аж.

Даваа гарагт хийсэн тусдаа мэдэгдэлдээ Украины генерал Александр Сирский өнгөрсөн сард Украины дронууд нэгдүгээр сартай харьцуулахад 22 хувиар илүү олон байг устгасан ч Оросын хүчин үүнд дасан зохицож, дроны довтолгооны эсрэг чадавхаа сайжруулж байгааг тэмдэглэжээ.

Мөн зөвхөн гадны дэмжлэгт найдахгүйгээр өөрсдийн нөөц бололцоог ашиглан цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж, бэхжүүлэх ёстой бөгөөд дэвшилтэт технологийн хэрэглээ давамгайлсан дайны талбарт дайснуудаас хоцрох эрх байхгүй” гэдгийг Сирский онцолсон байна.

Эх сурвалж: Reuters

#батлан хамгаалах, #Дрон, #УКраин, #first-person view,