Гэрэл зургийг MPA.mn
УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Болормаа хэлэхдээ “Цагаан сар нь Монгол түмэнд үе уламжлан тогтсон хамгийн том баяр юм. Энэ үеэр манайхны хувьд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлүүд ихсэж, эмнэлэгт хандах тохиолдол нэмэгддэг.
Энэ баярын утга учир нь ахмад настнаа хүндэлж, дээдлэх болохоос архи ууж наргидаг баяр биш. Хамгийн түрүүнд архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хүндрэл үүсдэг. Үүнд нойр булчирхайн цочмог үрэвсэл, архины хордлого, элэгний архаг эмгэг сэдрэх, ходоодны шарх сэдрэх гэх мэт хүндрэл тохиолддог.
Бууз гэхэд л мах, гурил, өөх нь таарсан нэг бууз 50-60 граммдаа 200 кл.калори агуулдаг. Гэтэл монгол хүний өдөрт авах кл.калорийн хэмжээ 2100-2400 кл.калори. Тэгвэл өдөрт дунджаар 4-5 айлаар орвол хэдэн бууз идвэл хэчнээн кл.калори авахаа тооцож болно. Тиймээс хоол хүнсний зохистой хэрэглээндээ анхаарах хэрэгтэй.
Судлаачдын хэлж байгаагаар цагаан сарын баяр нь цагаалга, цагаан идээгээр ширээгээ дүүргэдэг баяр гэдэг. Гэтэл орчин үед тэр соёл маань алдагдаж байна. Зочинд амсуулах хамгийн эхний идээ цагаалга юм. Үүнийг үндэстэн ястнууд өөр өөрийн гэсэн онцлогтой хийдэг хэдий ч сүүлийн жилүүдэд цагаалга хийдэг айл ховор болсон. Энэ ёсоо баримтлаасай гэж хүсэж байна. Буузыг хүртэл улаан махыг цагаан гурилаар хучиж цагаан болголоо гэж үздэг.
Гэрийн эзэгтэй нар маань аль болох майонез, төмс зэрэг калори ихтэй бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсээ аль болох багасгаж, ислэг болон навчит ногоо ихтэй хоол хүнс хэрэглэх нь зүйтэй” гэж байлаа.

#онцолсон, #эмя, #УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Болормаа,