Сар шинийн баярын өмнө их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарсан нь агаарын болон галт тэрэгний үйлчилгээнд нөлөөлж, авто замын хөдөлгөөнийг удаашруулж, Хятадын төв хэсгийн хурдны зам дээр олон мянган тээврийн хэрэгсэл цасанд боогдоход хүргэжээ.

Хятадын төв хэсэгт орж буй их хэмжээний цас лхагва гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. 

Хятадад сар шинийн баяр бямба гарагт эхлэх бөгөөд битүүний өдөр гэр бүлээрээ цугладаг уламжлалын дагуу жилийн энэ үед олон сая хүн хотоос хөдөөг зорьдог.

Баярын үеэр иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангах үүднээс 11 мужид хурдны замын цас арилгах болон холбогдох ажилд 141 сая юанийн буюу 20 сая ам.долларын яаралтай тусламж үзүүлэхээр болсноо Бээжингийн төв засгийн газар мэдэгджээ.

Хубэй мужийн төв Ухань хотод модны мөчрүүд цасанд дарагдсаны улмаас хугарч, хөөрөх зурвас мөстсөний улмаас нислэгүүдийг зогсоосон байна. Агаарын тээврээс гадна галт тэрэгний үйлчилгээ цуцлагдаж, саатаж, зорчигчдыг олон цагаар хүлээлгэж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Мужийн онцгой байдлын албаны ажилтны хэлснээр даваа гарагт 4,000 орчим машин нөхцөл байдлын улмаас хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Мягмар гарагийн тоо баримтыг хараахан мэдээлээгүй байна.

Хятадын зүүн хэсгийн Ханжоу хотоос эх газрын Сычуань муж руу автозамаар зорчиж буй нэг интернэт хэрэглэгч мягмар гарагт 13 цагийн турш 30-40 километр замыг туулж, Хубэйд замын цас цэвэрлэж дуусахыг хүлээх хэрэгтэй болсон тухайгаа цахимд хуваалцсан байна. 

Даваа гарагт хөрш Хунань мужид их хэмжээний цас орсны улмаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулж байсан газрын дээвэр нурж, нэг хүн амиа алдаж, 13 хүн гэмтэж бэртжээ.

Даваа гарагт Токиогийн бүсэд мөн их хэмжээний цас орсны улмаас галт тэрэгний хөдөлгөөн саатаж, цахилгаан тасарч, 100 гаруй нислэг зогссон байна.

Эх сурвалж: AP

#түгжрэл, #ХЯтад, #цагаан сар,