ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн.

Эрэгчний биеийн урт 390-450 мм, сүүлний урт 118-159 мм, харин эмэгчний биеийн урт 375-420, сүүлний урт 115-145 мм байдаг. Биеийн өнгө газарзүйн бүс бүслүүрээс шалтгаалан харилцан адилгүй бөгөөд Хэнтийн булга хар хүрэн, хар, мөнгөлөг сортой халтар хүрэн, Хөвсгөлийнх хүрэн шаргал, шар хүрэн халтар зүстэй байдаг. Булга сахлаг зөөлөн торгомсог үстэй. Толгойн хэсэг их биеэсээ нилээд цайвар, зоо нурууныхтайгаа ерөнхийдөө ижил боловч арай цайвар хүрэн байдаг. Мөч богино, бахим. 

Хэнтий, Хөвсгөл, Соён, Алтай, Булган голын эх, ой тайгад хад, асга бүхий нутагт тархсан жинхэнэ ой тайгын амьтан. Тархац нутгийн бартаа ихтэй хуш, хуш шинэсэн ой, шинэсэн ойд орогнон байрших бөгөөд хушин ой нь булга зэрэг ойн жижиг махчидын тэжээлийн зонхилох хувийг эзэлдэг, төрөл бүрийн жигүүртэн орогнон байрших нөхцлийг бүрдүүлдэг байна. Голын хөндийн шинэс, улиас, гацууран төгөл, болон торлогон ширэнгэ бүхий газарт булганы мөр хааяа тааралдах боловч энэ нь түүний гөрөөлөх нутаг болно.

Хоногийн турш идэвхтэй, өдөр шөнийн амьдралтай. Хааяа өдрийн цагаар ч гөрөөлнө. Ойн булга идшиндээ сээр нуруутан (ойн төрөл бүрийн жижиг мэрэгчид, туруутан амьтад), шувуу, сээр нуруугүй амьтад төдийгүй самар, жимс зэрэг ургамлын гаралтай тэжээлийг иддэг элдэв идэштэн амьтан. Идэш тэжээлийн 60-70%-ийг ойн жижиг амьтад, 30-40%-ийг самар эзэлдэг. Ихэвчлэн бартаа ихтэй, наранд ээвэр, идэш тэжээл элбэгтэй хуш, хуш шинэсэн ойд хад асганы ан цав, модны хөндийд, заримдаа жирх, хэрэм, тоншуул зэрэг амьтан, шувуудын орхигдсон нүхэнд орогноно. Хээлээ 260-280 хоног тээгээд модны хонгилд 3-4, хааяа 7 хүртэл тооны хойв төрүүлнэ.

Дэлхийд жил бүр загварын төлөө 50 тэрбум туулай, 50 сая булга, 4 сая үнэгний амийг золиосолдог

Тэднийг зориудаар фермийн нөхцөлд үржүүлж, эцэст нь хүзүүг нь мушгих, хийгээр хордуулах, тогонд цохиулах гээд аль болох хямд зардлаар гоё сайхан арьсыг нь сэвтээж, муутгахгүй байх аргаар амийг нь тасалдаг.

Ингэж тэжээсэн амьтад торон дотор маш их стресстдэг гэнэ. Эдгээр амьтад торон дотор үхлээ хүлээн суухдаа өөрийгөө гэмтээх, хазах, үсээ зулгаах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Угаас байгальд эрх чөлөөтэй байх ёстой амьтдыг үйлдвэрлэгчид зөвхөн нэг өвлийн гоёл болгохын төлөө тэжээдэг гэсэн үг. Хэн нэгний биеийг арьсаараа гоёхын тулд л энэ хорвоод төрөх нь нэгэн амьд биеийн хувьд байж боломжгүй хэрцгий хувь тавилан юм.

#Экологийн цагдаагийн алба, #МОНГОЛ ОРНЫ ХОВОР АМЬТАД - ОЙН БУЛГА,