Тагнуулын төв газар (CIA) Оросын тагнуулын ажилтнуудыг АНУ-ын талд урвуулах зорилготой дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацжээ.

Украины дайнд зарим оросууд сэтгэл дундуур байгаа нь тагнуулын ажилтнуудыг элсүүлэх таатай боломжийг олгож болгож байна гэж Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс өнгөрсөн долдугаар сард мэдэгдэж байв.

Өчигдөр Тагнуулын төв газрын албан ёсны олон нийтийн мэдээллийн сувгуудаар цацагдсан орос хэл дээрх уг бичлэгээр элит хүрээнийхний тансаглал, авлигад идэгдсэн удирдлагуудад дургүйцсэн тагнуулын байгууллагад ажилладаг эх оронч үзэлтэй хүмүүсийг татахыг оролджээ.

Таны эргэн тойронд байгаа хүмүүс үнэнийг сонсохыг хүсэхгүй байж магадгүй. Гэхдээ бид сонсохыг хүсэж байна. Та хүч чадалгүй нэгэн биш гээд, “CIA”-тай холбоо тогтоох аюулгүй аргуудыг бичлэгийн төгсгөлд танилцуулсан байна. 

Бичлэгийн хүүрнэгч нь Оросын цэргийн тагнуулын газарт ажилладаг 35 настай залуугийн зохиомол дүр юм.

Тэрээр Оросын жинхэнэ дайсан улс орон дотор нь оршиж байгааг ухаарах бөгөөд Манай цэргүүд ялзарсан төмс зажилж, балар эртний зэвсгээр тулалдаж байхад дээд удирдлагууд улс орноо орд харш, дарвуулт завиар худалдсан. Манай ард түмэн зүгээр л ажилд орохын тулд авлига өгөхөөс өөр аргагүйд хүрч байна гэж өгүүлэх аж.

Мөн эх оронч сэтгэл нь түүнийг “CIA”-тай хамтран ажиллаж, хамтран ажиллахад түлхэц өгсөн гэж хэлээд, гар утсаараа “CIA”-тай холбогдож байгааг бичлэгт дүрсэлсэн байна.

Тагнуулын төв газрын эх сурвалжийн хэлснээр уг бичлэгийн үр дүнд олон хүн тус байгууллагад хандаж эхэлжээ.

Өмнө нь Зүүн Германд ажиллаж байсан КГБ-ын тагнуулч асан Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ)-ны дотоод аюулгүй байдлын албанд хандан барууны тагнуулуудтай тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхийг уриалав.

Мөн Кремль Украин дахь Оросын армийг шаардлагатай техник хэрэгслээр хангахын тулд бүх зүйлийг хийж байна гэж залруулаад, авлигын хэргүүдийг няцаасан байна.

“CIA” уг бичлэгээ Facebook, X, мөн Орост өргөн ашиглагддаг Telegram”-аар цацсан байна.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Орост Xболон “Facebook” хориотой гэдгийг тэмдэглээд, Манай улсад X-ээс илүү ВКонтакте сүлжээ алдартай гэдгийг хэн нэг нь “CIA”-д хэлэх хэрэгтэй. Мөн ВКонтакте хамаагүй олон хэрэглэгчтэй гэж хошигножээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #Тагнуул, #АНУ-ын Тагнуулын төв газар,