Японы эзэн хаан Нарухитогийн цорын ганц хүүхэд болох 22 настай Айко гүнж их сургуулиа төгсөөд ирэх дөрөвдүгээр сард Японы Улаан загалмайн нийгэмлэгт ажиллахаар болжээ.

Гүнж Айко Улаан загалмайн нийгэмлэгийг үргэлж сонирхож байсан гэж мэдэгдэлдээ дурдсан бол түүний шинэ ажил олгогч гүнжийн ажиллах орчныг тайван байлгахын тулд бэлтгэл ажлыг сайтар хийхийг хүсэж байгаагаа мэдэгдсэн байна.

Тус байгууллага нь эзэн хааны гэр бүлтэй нягт холбоотой бөгөөд өмнө нь хааны хатад хүндэт ерөнхийлөгчөөр нь ажиллаж байжээ.

Аравдугаар сард тэрээр эцэг эхийнхээ хамтаар тус нийгэмлэгт зочилж, 1923 оны Токиогийн газар хөдлөлтийн дараах тусламжийн үйл ажиллагааг харуулсан үзэсгэлэнг үзэж сонирхсон юм. Мөн сүүлийн жилүүдэд тэрээр Японд болсон байгалийн гамшигт нэрвэгдэгсэд болон амьд үлдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж байжээ. 

Гүнж Айко одоо Гакүшюйн их сургуулийн Уран зохиолын тэнхимийн Япон хэл, уран зохиолын ангийн төгсөх курст суралцаж байгаа. Японы ард түмэн гүнжийг өндрөөр үнэлдэг ба олонх нь түүний шинэ ажилд баяртай байна.

Айко гүнжийн ээж Хатан хаан Масако нь Японд карьер эмэгтэй гэдгээрээ алдартай. Тэрээр Харвард, Оксфордод боловсрол эзэмшсэн, хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдаг дипломатч байсан юм.

1993 онд тэрээр хаан ширээг залгамжлагчтай гэрлэж, 2001 онд Айко гүнж мэндэлсэн байна.

Японы хуулиар хааны гэр бүлийн зөвхөн эрэгтэй гишүүд хаан ширээг залгамжлахыг зөвшөөрдөг тул гүнж хаан ширээг залгамжлахгүй. 

Одоогийн байдлаар эзэн хаан Нарухитогийн дүү Фумихито, түүний хүү хунтайж Хисахито, хунтайж Хитачи Масахито нар хаан ширээг залгамжлах боломжит хүнээр нэрлэгдэж байна.

Гэсэн ч Японы засгийн газар эмэгтэйчүүдийг хаан ширээнд залрахыг зөвшөөрөх эсэх асуудлаар удаан хугацаанд мэтгэлцэж ирсэн.

Эх сурвалж: BBC

#Улаан загалмайн нийгэмлэг, #Японы гүнж Айко, #Японы эзэн хаан Нарухито, #хаан ширээ,