Баянхонгор аймгийн Музейд хадгалагдаж буй хөөргүүдийг танилцуулж байна.
Хөөрөг бол монголчуудын зан үйлийг илэрхийлдэг эрчүүдийн нэг гол гоёл чимэглэл бөгөөд эмэгтэйчүүд ч хэрэглэж иржээ.
ХVII зууны үед Европт орж ирсэн тамхи Хятадаар дамжин Монголд иртлээ чамгүй урт зам туулсан байдаг. Амны тамхины нэгэн адил хамрын тамхи татах зуршил Манж, Төвөдөөс Монголд нэвтрэхдээ өөрийн өвөрмөц хэлбэрийг олжээ. Монгол хөөрөг хятад хөөргөөс өвөрмөц бөгөөд төвөдүүдийн хэрэглэдэг хөөрөгтэй төстэй. Хятад хөөрөгт нас, дотроос хийсэн хээ, хэн нэг мастерын хийц зэрэг нь голлох үүрэг гүйцэтгэдэг бол монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, нэн ялангуяа толгойн хийц, үнэ цэн чухал байдаг байна. Мөн тухайн хөөргийг хэрэглэж байсан төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаан барьж байснаараа их үнэд хүрдэг. Хөөрөг нь ихэнхдээ хутагт хувилгаад, төрийн зарим дээд албан хаагчдын хэрэглээ байжээ.
Сийлбэртэй манан хөөрөг
Бүтээсэн он цаг: XX зууны эхэн үе
Материал: Мана чулуу, чулуу, гууль, зэс
Хэмжээ: 8х4.2х1.8 см, 110 гр
Монголчуудын эдэлж хэрэглэж заншсан чулуун хөөрөг нь Чин гүрний үеэс эхлэлтэй. 1644-1911 оны үед хамрын тамхины хэрэглээ Төв Азийн нутгийн гүнд ихэсч энэ ёслол улам нарийсан чулуун хөөрөг хийх болжээ.
Харин 1700 оноос чулуун хөөргийн хэрэглээ монголчуудын дунд өргөн тархаж нэгэн төрлийн гангараа болсноос хойш эдүгээ хүртэл хэрэглэж байна. АНУ-ын Сан Франциско хотын Азийн урлагийн музейд маш эртний чамин хийцтэй хөөргүүд тавигдсан байдгаас монголчуудын хэрэглэж байсан алганд багтахааргүй том чулуун хөөрөг байдаг байна.
Шүрэн хөөрөг
Бүтээсэн он цаг: XX зууны эхэн үе
Материал: Шүр, хув, яс, гууль, сийлбэр
Хэмжээ: 11х7.2 см, 385 гр
Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх нь бий. Шүр нь атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалдаг. Аянга цахилгааныг зайлуулдаг, ой тогтоолтыг сайжруулдаг, шарх сорви, ярыг эдгээн, хоолойн өвчнийг анагааж, хордлого тайлдаг тустай. Төрөх гэж буй эх цагаан шүрэн хөөргийг алганы хээгээр үрэхэд хүндрэлгүй төрдөг. Тийм ч учраас хөөрөг дотроос шүрэн хөөрөг хамгийн үнэтэй нь бөгөөд шүр нь баяр баясгалан бэлэглэх бэлгэдэлтэй аж..
Хаш хөөрөг
Бүтээсэн он цаг: XIX зууны сүүл, XX зууны эхэн үе
Материал: Хаш гууль, мөнгө
Хэмжээ: 4.5х6.7 см, 71 гр
Чулуун зэвсгийн үеэс хүмүүс хашийг ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн байна. Хаш хэрэглэсэн хүн бадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй болдог гэж үздэг. Гэмтсэн яс бороолох, эр, эм хоёрын ариун ёсыг сахихад тусалдаг. Хаш зүрх сэтгэлийг амгалан болгодог, догшин авирыг номхотгодог чадалтай. Хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог байна.
Уужны хаш хөөрөг

Материал: Мөнгө, шүр, хаш
Хэмжээ: 4.3х8.5 см, 55 гр
Монголчууд хөөргийг их, дунд, бага гарын, эрэгтэй, эмэгтэй хүнийх гэхээс гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ялгадаг. Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс нь нарийн дэг жаягтай. Мэндлэхдээ хоёр хүн тус тусын хөөргийг гарынхаа алган дээр хагас босоо барин солилцоно. Ингэхдээ толгойг үл мэдэм онгойлгож өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө ч мөн тэр янзаар буцаан барина.
Ширээний манан хөөрөг
Бүтээсэн он цаг: XX зууны эхэн үе
Материал: Мана, шүр, оюу, гууль, төмөр
Хэмжээ: 13х10 см, 600 гр
Найрлагадаа элдэв язгуур мах бодийн багахан хольцтой далд талст болорыг мана гэнэ. Найрлага дахь хольцоосоо хамааран 30-аад төрлийн мана байдаг. Эдгээр нь тус тусын эрдэм чадалтай. Халтар мана саа, үе мөч татах өвчнийг анагаадаг бол, шар мана солиорлоос хамгаална. Мана гэр бүлийн аз жаргалыг хамгаалдаг байна.

#Баянхонгор аймгийн Музей, #хөөрөг,