Давост чуулж буй барууны эрх баригчид Украинд туслахын тулд Оросын 300 тэрбум долларын хөрөнгийг хураах санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн боловч хууль эрх зүйн нарийн ширийн зүйл асуудал болоод байгааг анхааруулаад, үүнийг хийж чадсан ч энэ нь Киевийг бүх зовлон зүдүүрээс гэтэлгэх арга хэрэгсэл болохгүй гэдгийг тэмдэглэв.
Ерөнхийлөгч Владимир Путин 2022 онд Украин руу цэргээ оруулсны дараа АНУ болон түүний холбоотнууд Оросын төв банк болон Сангийн яамтай гүйлгээ хийхийг хориглож, барууны орнууд Оросын 300 тэрбум долларын хөрөнгийг царцаасан.
“Их долоо”-ийн орнууд Оросын битүүмжилсэн хөрөнгийг хураах талаар ярилцаж байгаа ч бүлгийн зарим гишүүд хууль эрх зүй, механизм болон Төв банкны активын эсрэг ийм алхам хийснээс үүдэн гарах болзошгүй үр дагаварт санаа зовж байна.
Украины эдийн засгийг сэргээх асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Пенни Притцкер даваа гарагт болсон хуралдаан дээр “Хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол үүнд олон хуульч оролцох шаардлагатай. Одоогоор ямар ч шийдвэр гараагүй байна” гэж хэлжээ.
“Хэрэв ямар нэгэн шийдвэр гарвал энэ нь хамтын шийдвэр байх болно. Гэхдээ үүнийг бүх зовлон зүдүүрээс гэтэлгэх арга хэрэгсэл гэж үзэх нь буруу ойлголт юм. Бодит хүчин чармайлт хийгдэж байгаа ч дүгнэлт гаргах болоогүй байна.”
Оросын талаас царцаасан хөрөнгийг хураах нь чөлөөт зах зээлийн зарчимд харшлах болно гэж мэдэгдсэн бөгөөд Кремль ийм алхмын хариуд АНУ, Европ болон бусад орнуудын хөрөнгийг хураана гэдгээ анхааруулаад байгаа.
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өмнө нь Нью-Йоркийн Холбооны нөөцийн банканд хадгалагдаж буй Оросын хөрөнгийг хураах хууль ёсны эрх мэдэл байхгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлж байсан ч саяхан олон улсын хууль тогтоомжид үндэслэн бусад хувилбаруудыг судлах “Их долоо”-ийн удирдагчдын хүсэлтийг хүлээн авсан. Уг хүчин чармайлтад хараахан дэвшил гараагүй байгааг тэрээр өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
Барууны зарим өндөр албан тушаалтнуудын санаа зовоосон бас нэг асуудал бол евро, ам.доллар, британи фунт стерлингээр илэрхийлэгдсэн засгийн газрын бондуудад оруулсан Оросын хөрөнгийг хураах нь төв банкнуудын нөөцийг өөртөө хадгалах ашиг сонирхолд нөлөөлж болзошгүй юм.
Бельгийн Ерөнхий сайд Александр Де Кроо царцаасан хөрөнгийг хураахыг эсэргүүцээгүй ч дэлхийн санхүүгийн системийг тогтворгүй болгохгүйгээр эдгээр хөрөнгийг Украин руу шилжүүлэх эрх зүйн үндэс бүхий механизмыг олох шаардлагатай байгааг тэрээр онцолжээ.
Эх сурвалж: Reuters

#Давос, #УКраин, #Оросын хөрөнгө,