Гэрэл зургийг MPA.mn

““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр зарим гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Би сарын өмнө байнгын хороон дээр Монгол Улсын 3,5 сая хүнд "Эрдэнэс Тавантолгой"-н 2023 оны ашгаас нэг хүнд 580 мянган төгрөг өг гэдэг шаардлагыг хэлж байсан. Иргэдээ ялгаварлалгүй 2012 оноос хойш төрсөн бүх хүүхдэд хувьцааг эзэмшүүлэхээр болж байгааг зөв гэж үзэж байна. Энэ мөнгийг цагаан сарын өмнө өгчихвөл дээр байсан ч сонгуулийн өмнө өгсөн нь МАН-д ашигтай бололтой. Тэгээд 580 мянгаа өгөхгүй, 430 мянга орчмыг нь өгөх юм шиг байна. Үлдсэн 150 мянгыг нь өгөөрэй та нар. Өөрсдөө замбараагүй идчихээд, ард түмнээсээ харамлаад байж болохгүй. Хүмүүсийн амьдрал хэцүү байна, цагаан сараа яаж хийе гэж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд ард иргэддээ ноогдол ашиг өгөх тал дээр үнэхээр хойрго ажилласан. Зөвхөн сонгуулийн жил хэдэн төргөг өгчхөөд дараа нь тогтоолынхоо төслийг өөрчилчхөв өө. Жил бүр ноогдол ашгаа өгдөг байх хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллах боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь 17 их наядын офтек гэрээ хийгдсэн, төмөр замаар их хэмжээний хулгай хийгдсэнийг ард түмэн мартаагүй байгаа шүү.

#УИХ-ын чуулган, #““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай”,