Тайвань улс ардчилсан замаар ерөнхийлөгчөө сонгосноос хойш хэдхэн хоногийн дараа тус улсын цөөн хэдэн дипломат холбоотнуудын нэг болох Науру Тайбейтэй харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдлээ.

Науругийн засгийн газар өнөөдөр “Тайванийг тусдаа улс бус, харин Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрөх болно” гэж мэдэгдсэн байна.

Микронезид орших тус бяцхан арал нь Тайбэйтэй дипломат харилцаагаа хадгалж үлдсэн 12 улсын нэг байв. Гэвч Тайванийг Хятадын нэг хэсэг хэмээн маргадаг Бээжин сүүлийн жилүүдэд тус улсын дипломат холбоотнуудыг өөртөө урвуулж байгаа.

Тайвань сүүлийн үйл явдлыг амралтын өдөр болсон сонгуулийн үр дүн Хятадын уурыг хүргэсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Науругийн засгийн засгийн газрын мэдэгдлийн дараа Тайваний албаны хүмүүс “Энэ нь манай ардчилсан сонгуулийн эсрэг Хятад улс хариу арга хэмжээ авч байгаа хэрэг төдийгүй олон улсын дэг журамд шууд сорилт болж байна” гэж мэдэгджээ.

Уг сонгуулиар сонгогчид Тайваний тусгаар тогтнолыг дэмжигч Уильям Лайг дараагийн ерөнхийлөгчөөр сонгосон юм. Бээжин өмнө нь түүнийг Тайваний тусгаар тогтнолыг дэмжсэнийх нь төлөө “асуудал үүсгэгч” хэмээн цоллож байжээ.

Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Тайваний Гадаад хэргийн дэд сайд Тиен Чунг-кванг Хятад улс Науру дахь сүүлийн үеийн “улс төрийн тогтворгүй байдлыг” далимдуулан тус улсыг санхүүгийн тусламжаар “хахуульдсан” гэж буруутгав.

“Хятад улс Тайванийг ийм аргаар дарж чадна гэж бодож байгаа нь буруу. Дэлхий нийт Тайваний ардчилсан хөгжлийг анзаарсан. Хэрэв Бээжин Тайваний дипломат харилцаанд халдахын тулд ийм бусармаг арга хэрэглэсээр байвал дэлхийн ардчилсан орнууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэрээр үргэлжлүүлэн анхааруулжээ.

Мөн яам нь Тайванийг олон улсын тавцанд тусгаарлах Хятадын цаашдын алхамтай тэмцэхийн тулд “бэлэн байдалд” байгааг тэмдэглэсэн байна.

Энэ нь Науругийн өөрийн үндсэн хуультай, ардчилсан сонгуулиар сонгогдсон удирдагчтай Тайваньтай харилцаагаа тасалж байгаа анхны тохиолдол биш юм. 2002 онд Науру улс ижил төстэй шийдвэр гаргаж байсан ч хожим 2005 оны тавдугаар сард Тайваньтай дипломат харилцаагаа сэргээж байв.

Эх сурвалж: BBC

#дипломат харилцаа, #Тайвань, #ХЯтад, #Науру,