Ням гарагт Киевт гэнэтийн айлчлал хийсэн Японы Гадаад хэргийн сайд Йоко Камикава бөмбөгдөлтөөс хоргодох байранд зочилсныхоо дараа Украинд Оросын нисгэгчгүй онгоцны цохилтоос сэргийлэхэд нь туслахаа амлаж, цахилгаан үүсгүүр хандивлахаа мэдэгдэв.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай хийсэн хэвлэлийн бага хурлынхаа дараа Камикава орчуулагчаараа дамжуулан Орос улс шинэ жилийн баярын өдрийг үл харгалзан янз бүрийн газрыг пуужин, нисгэгчгүй онгоцоор заналхийлж, халдсаар байна гэж хэлжээ.

Цааш нь Энх тайван байдал эргэн тогтох хүртэл Япон улс Украиныг үргэлжлүүлэн дэмжих болно гэж мэдэгдсэн байна.

Камикавагийн хэлснээр Япон улс нисгэгчгүй онгоц илрүүлэх систем зэрэг тоног төхөөрөмжийн тусламжид зориулж НАТО-ийн Итгэлцлийн санд 37 сая доллар хандивлахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн нэгдүгээр сарын 2-нд болсон Оросын агаарын цохилтын улмаас Украины гол хоёр хотод цахилгаан тасарсан энэ үед Япон улс таван ширхэг хөдөлгөөнт цахилгаан үүсгүүр, долоон трансформатор хандивлах болсныг мэдэгдэв. 

Камикава мөн Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй уулзсан бөгөөд Зеленьский энэ үеэр Японд шинэ оны эхний өдөр болсон газар хөдлөлтөд эмгэнэл илэрхийлээд, 2023 онд болсон Их долоо”-ийн чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Фумио Кишида хоёр орны харилцааг дээшлүүлсэн явдалд талархал илэрхийлжээ.

Япон улс өнгөрсөн сард зэвсгийн экспортын бодлогоо өөрчилж, АНУ-аар дамжуулан Украинд агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийг нийлүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдсэн билээ. Энэ нь энх тайвныг эрхэмлэгч тус улсын хувьд есөн жилийн хугацаанд экспортын бодлогодоо хийсэн анхны томоохон шинэчлэл болсон юм.

Токио мөн хоёрдугаар сарын 19-нд хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Украиныг сэргээн босгох асуудлаар бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг Японы ГХЯ мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #агаарын довтолгооноос хамгаалах систем, #Японы Гадаад хэргийн сайд, #Киев дэх айлчлал, #нисгэгчгүй онгоц илрүүлэх систем,