Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлээс тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийж буй хугацаанд зарим уулзварууд дахь хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар судалгаа, тооцоолол хийж байгаа юм.

ЭМЯ-ны хажууд байрлах явган хүний хоёр гарцын нэг болох зохицуулалтгүй гарцыг хаах талаар Хотын дарга Х.Нямбаатар: "Гадаад харилцааны яамны баруун талд зохицуулалттай явган гарц, Эрүүл мэндийн яамны баруун талд зохицуулалтгүй явган гарц бий. 

Энэ зохицуулалтгүй гарцнаас үүдсэн түгжрэл энэ орчимд үүсдэг. Блю скай талаас гарч ирж байгаа машинууд саатаж, төв замаас орж ирсэн машинуудаа түгждэг. Мөн уг саатлыг арилгахын тулд байнга цагдаагийн албан хаагч биет зохицуулалт хийж байгаа.

Тиймээс уг зохицуулалтгүй гарцыг арилгаж, зохицуулалттай гарцаар гаргах ажлыг хэвшүүлэхээр төлөвлөж байна. Энд та бүхний оролцоо их чухал. Уг хоёр гарцын хооронд 100м орчим зай бий" гэж мэдээлэв. 

#Хотын дарга Х.Нямбаатар, #ЭМЯ-ны хажууд байрлах явган хүний зохицуулалтгүй гарц,