Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын тэргүүлэх эрдэмтэн мэргэдийн нэг, академич Намсрайн Содномын дурсгалын хөшөөний нээлтийг МУИС-ийн харьяа Цөмийн Физикийн Судалгааны Төв (ЦФСТ)-ийн байранд өнөөдөр зохион байгуулав. 

Чулуун суурьтай, хүрлээр цутгасан, 2.5 метр өндөртэй уг цээж баримлыг  Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан бүтээжээ. Тэрбээр хэлэхдээ, “Энэ жил академич Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд МУИС-ийн харьяа Цөмийн Физикийн Судалгааны Төвийг түүний нэрэмжит болгосон тул хөшөөг нь босгох санал ирсэн юм. Тэрхүү саналыг би дуртайяа хүлээн авсан. Би Содном гуайг багаасаа мэднэ, гэр бүлийн найзууд. Тиймээс Содном гуайн дүрийг бүтээхэд арай хялбар байсан. Мэддэг хүнийхээ баримлыг хийхэд барималч бидэнд амар байдаг. Содном гуайн цээж баримлыг өөрийнх нь гараа урдаа бариад суудаг төрхийг нь гаргаж бодлогоширч буйгаар дүрсэлсэн” гэв. 

МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч агсан, Монгол Улсын гавьяат багш, академич, профессор Н.Содном Монголын физик, техникийн шинжлэх ухаан, тэр дундаа цөмийн физик судалгааг үндэслэгч эрдэмтэн бөгөөд түүний мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэж байгаа билээ. Түүний Монгол Улсын физикийн салбарт оруулсан гавьяаг өндрөөр үнэлж, өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр МУИС-ийн захирлын А/220 тушаалаар ЦФСТ-ийг Н.Содномын нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм. 

Академич Н.Содном манай улсын физикийн салбар, тэр дундаа цөмийн физикийн салбарын өнөөгийн суурийг тавьсан нэгэн юм. Цөмийн физикийн суурь судалгаа, багаж төхөөрөмжийн арга зүйн судалгаа, хөгжүүлэлт болон салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд голлон анхаарч байв. Тэрээр МУИС-ийн ректороор 17 жил ажиллахдаа сургалт-эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулж, материаллаг баазыг хөгжүүлэхэд голчлон анхаарч ажиллаж байжээ. Үүний үр дүнд шинжлэх ухааны сургалтын олон чиглэл үүссэн байна. Тухайлбал, цөмийн шинжилгээний лаборатори, биофизикийн лаборатори, геофизикийн салбаруудад бодитой ахиц дэвшил олонтаа гарч байв.

#академич Намсрайн Содном, #дурсгалын хөшөө, #Цөмийн Физикийн Судалгааны Төв,