ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Кулитцтай уулзаж, хоёр улсын агаарын тээвэр, авто замын салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцож, тодорхой шийдвэрүүд гаргав.
Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт, Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохионо. Цаашид хамтын ажиллагаанд илүү ач холбогдол өгч, бүх салбар тэр дундаа зам, тээвэр, цахим хөгжлийн салбарын харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэх хүсэлтэйгээ илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд хоёр тал ирэх оны нэгдүгээр сард багтаан “Авто замаар олон улсын ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар тохирлоо. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлалыг өргөжүүлэх зорилтын хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулан, ямар нэгэн хязгаарлалтгүй, олон давтамжтай, Франкфурт, Мюнхен, Берлин гэсэн гурван хот руу шууд нислэг үйлдэх боломжийн талаар санал солилцов.
Одоогоор Монголын агаарын тээвэрлэгчид Европын холбооны улсуудаас ганцхан Франкфурт хот руу долоо хоногт 5 удаа нислэг үйлдэж байна. Монгол Улс БНСУ-руу долоо хоногт 80, Бээжин рүү 42, Турк руу 34 удаагийн нислэг үйлдэж байна.
Иймд өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангаж, нислэгийн давтамжийг нэмэх зайлшгүй шаардлагатайг сайд С.Бямбацогт онцолжээ.
Түүнчлэн “Авто замаар олон улсын ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ХБНГУ-ыг төлөөлж элчин сайд Хэльмуи Рудольфод гарын үсэг зурах эрхийг олгосон тул хоёр тал 2024 оны нэгдүгээр сард багтаан гарын үсэг зурж, албажуулахаар боллоо.
Ташрамд дурдахад, Элчин сайд Хэльмут Рудольф нь энэ оны наймдугаар сард ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон, Өмнө нь Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад улсууд дахь ДТГ-т болон Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байжээ.
Монгол Улс нь ХБНГУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаатай, хоёр талын худалдааны эргэлт 202.2 сая ам.доллар байна.

#ЗТХЯ, #сайд С.Бямбацогт, #ХБНГУ-ын элчин сайд Хэльмут Кулитц,