Австралийн засгийн газар олон улсын оюутнууд болон бага ур чадвартай ажилчдад зориулсан визний журмаа чангатгаж, ирэх хоёр жилийн хугацаанд цагаачдын тоог хоёр дахин бууруулахаар төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгдэв.
Мэргэжилтнүүд 2022-2023 онд цагаачдын тоо 510,000 болж дээд цэгтээ хүрч магадгүй гэж тооцоолоод байгаа аж. Харин албан ёсны мэдээллээс харахад 2024-2025, 2025-2026 онд 250,000 болж буурах төлөвтэй байгаа нь Ковидын өмнөх түвшинтэй ойролцоо байгаа юм.
Засгийн газрын цагаачлалын шинэ стратегийг албан ёсоор зарлахын өмнөхөн Дотоод хэргийн сайд Клэр О'Нил “Австралийн цагаачлалын тогтолцоонд тэнцвэртэй байдлыг бий болгохын тулд бид цаг наргүй ажилласан. Засгийн газрын зорилтот шинэчлэлүүд нь аль хэдийн хилийн чанадаас ирж буй шилжилт хөдөлгөөнд нөлөөлж эхэлсэн бөгөөд цаашид хүлээгдэж буй бууралтад хувь нэмэр оруулах болно” гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр 2022-23 онд гадаадаас чиглэсэн шилжилт хөдөлгөөнд олон улсын оюутнууд голчлон нөлөөлжээ.
Австрали улс цар тахлын үед хилийн хяналтаа чангалж, гадаад оюутан, ажилчдыг хоёр жил орчим хугацаанд тус улсад нэвтрүүлээгүй бол өнгөрсөн жил ажиллах хүчний хомсдолоо нөхөхийн тулд цагаачдын тоог нэмэгдүүлэх бодлого баримталсан юм.
Ерөнхий сайд Энтони Албанес мөн Австралийн цагаачдын тогтолцоог “эвдэрсэн” гэж тодорхойлоод, цагаачдын тоог “тогтвортой түвшинд” буцаах шаардлагатайг онцолжээ.
Удаан хугацаанд хөдөлмөрийн зах зээлийн хомсдолоо цагаачдаар нөхөж ирсэн Австралийн засгийн газар одоо өндөр ур чадвартай ажилчдыг нэвтрүүлэх ажлаа хурдасгаж, тусгай виз шинээр бий болгож, байнгын оршин суух эрх олгох хугацааг нь долоо хоног болгож бууруулахаар төлөвлөсөн байна.
Шинэ бодлогын дагуу олон улсын оюутнуудаас шаарддаг англи хэлний түвшин тогтоох шалгалтын үнэлгээг өндөрсгөж, Австралид байх хугацаагаа уртасгах боломж олгодог нөхцөлүүдийг нь дуусгавар болгох гэнэ.
Эх сурвалж: Reuters

#Австрали улс, #визний журам, #цагаачлалын бодлого,