Орон зайн өгөгдөл ашиглагч байгууллагууд, баг, хамт олны дунд өгөгдөлд түшиглэсэн төслийн концепц боловсруулах уралдааныг Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/, Дэлхийн ухаалаг хотуудын түншлэл, НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна. Уг уралдаан нь ухаалаг, ногоон, гамшигт тэсвэртэй Улаанбаатар хотыг төлөвлөх, хөгжүүлэхэд төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хот байгуулалтын орон зайн болон бусад нээлттэй өгөгдөл, мэдээллийн ашиглалтыг дэмжиж, түүний үнэ цэн, ач холбогдлын талаарх ойлголтыг бэхжүүлж, улмаар өгөгдөлд түшиглэсэн төслийн санааг хөгжүүлэх зорилготой. Уралдаанд орон зайн өгөгдлийг ашиглаж, шинэлэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ, өгөгдлийн шинжилгээний төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх сонирхол бүхий баг, хамт олон, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, старт-ап компаниуд, консорциум, нэгдэл оролцох боломжтой. Уралдааны эхний шатны төслийн концепцыг арванхоёрдугаар сарын 8-ны 15:00 цаг хүртэл бүртгэнэ.

Оролцогчид дараах гурван сэдвийн хүрээнд орон зайн өгөгдлийг бусад нээлттэй өгөгдөлтэй хослуулан ашиглахад анхаарч төслийн санаагаа боловсруулна.

Ухаалаг, аюулгүй хот: Иргэн төвтэй ухаалаг хотыг төлөвлөхийн тулд орон зайн өгөгдөлд суурилан шийдвэр гаргах нь нэн чухал. Өөрөөр хэлбэл, асуудлаа өгөгдөлд түшиглэн ойлгохоос ухаалаг хотын концепц эхэлдэг. Энэхүү сэдвийн хүрээнд Улаанбаатар хотод тулгамдаад буй нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй хотыг төлөвлөхийн тулд камержуулалтын системийг байршлын хувьд оновчлох чиглэлээр орон зайн өгөгдөлд суурилсан шинэлэг төслийн концепц боловсруулах юм.

Ногоон, эрчим хүчний хэмнэлттэй хот: Ногоон, эрчим хүчний хэмнэлттэй хот төлөвлөхөд өнөөгийн барилга, байгууламжийн эрчим хүчний хэрэглээ аль байршилд илүү өндөр, тэдгээр байршлуудад ямар төрлийн үйл ажиллагаа явагдаж буй, ямар тохиолдолд хэмнэлт гаргах боломжтой гэх зэргийг дүгнэн шинжлэх, өгөгдөлд түшиглэсэн төслийн концепц боловсруулна.

Гамшигт тэсвэртэй хот: Өнгөрсөн зун Улаанбаатар хотод тохиолдсон үерийн гамшигтай холбоотойгоор хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, бүсчлэл, барилга байгууламжийн байршлын зураг зүй гэх зэрэг өгөгдөл, мэдээллийг үр дүнтэй ашиглан, ямар төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, зарлан мэдээлэх төсөл хэрэгжүүлбэл үр дүнтэй байх талаар бодолцож төслийн концепц боловсруулна.

Шалгаруулалт таван үе шаттай бөгөөд эхний шатанд оролцогчид онлайн https://forms.office.com/r/5Hcix4nFjv формыг бөглөж бүртгүүлнэ.

Урьдчилсан шалгаруулалт: Бүртгүүлсэн оролцогчдын ирүүлсэн мэдээлэлд үндэслэн нийт найман төслийн концепцыг сүүлийн шатанд сонгон шалгаруулна. Нэг байгууллага хэдэн ч санал ирүүлсэн болно.

Концепц сайжруулалт: Урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн байгууллагуудад зохион байгуулагчдын зүгээс төслийн концепцоо хэрхэн сайжруулах талаар санал зөвлөмжийг и-мэйлээр хүргүүлнэ.

Шалгаруулалт: Урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн найман байгууллага, баг хамт олон өөрсдийн бэлдсэн төслийн концепцоороо 15 минутын pitch буюу бизнес найраагаа танилцуулна. Ийн шилдэг гурван төслийн санаа, концепцыг шалгаруулж, шагнал гардуулна.

Менторын үе шат: Зохион байгуулагч байгууллагуудын зүгээс шилдэг гурван төслийн концепцыг төсөл болгон боловсруулахад шаардлагатай зөвлөгөөг ментортой холбож өгөх замаар олгоно.

Зохион байгуулалтыг дараах байдлаар явуулна.

- Арванхоёрдугаар сарын 8-ны 15:00 цаг хүртэл бүртгэх бөгөөд төслийн концепцоо ирүүлнэ.

- Зөвлөх баг арванхоёрдугаар сарын 11-ний дотор ирсэн материалуудтай танилцаж, найман төслийн концепцыг урьдчилан шалгаруулж, сайжруулах зөвлөгөөг оролцогч нарт и-мэйлээр хүргүүлнэ.

- Арванхоёрдугаар сарын 12-ны 17:00 цагт Улаанбаатар инновацын төвд эцсийн шалгаруулалтыг зохион байгуулна. Шалгарсан баг төслийн концепцоо танилцуулах бөгөөд шилдэг гурван төслийн концепцыг шалгаруулан, шагналыг гардуулна.

- Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд шалгарсан гурван баг төслийн санаагаа нарийвчилсан төсөл болгон бичихэд шаардлагатай сэдэвчилсэн менторын зөвлөгөөг олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэй товлосон цагт уулзаж, зөвлөгөө авах боломжоор хангана.

Уралдаанд өрсөлдөх төслийн концепцыг дараах ерөнхий шалгуурын дагуу үнэлнэ.

Хамаарал ба иж бүрэн байдал (30 оноо): Өгөгдсөн гурван сэдвийн хүрээнд дэвшүүлсэн асуудал нь хамааралтай эсэх, төслийн концепцын үе шатанд шаардагдах мэдээллийг буюу бүртгэлийн анкетад асуусан асуултуудад бүрэн хариулсан эсэх.

Шинэ санаа ба өгөгдлийг ашиглах байдал (30 оноо): Асуудлаа тодорхойлоод түүнийг шийдэхийн тулд технологи болон өгөгдлийг хэр зэрэг шинэлэг байдлаар ашигласан, өгөгдөл ашиглахад хэр зэрэг ач холбогдол өгсөн, ашиглах өгөгдлийн бүрдлүүдээ зөв тодорхойлсон эсэх.

Хэрэгжих магадлал (20 оноо): Төслийн хэрэгжүүлэх боломж хэр зэрэг бодит, оролцогч талуудын сонирхлыг татаж буй эсэх, эрсдэлүүдийг тодорхой ойлгож, бууруулахаар тооцож буй эсэх.

Үр нөлөө (20 оноо): Уг төслийг хэрэгжүүлэхэд хэр зэрэг үр нөлөөтэй байх, төслийн концепцыг өргөжүүлэх, өөр сэдэв, асуудлын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой эсэхийг харгалзан үзнэ.

Шагналын сан (программ хангамжийн лиценз, компьютер, таблет гэх мэт):

1-р байр - 5,500,000₮-тэй тэнцэх эрхийн бичиг

2-р байр - 3,500,000₮-тэй тэнцэх эрхийн бичиг

3-р байр - 2,000,000₮-тэй тэнцэх эрхийн бичиг

Уралдаанд санал болгож буй өгөгдлийн эх сурвалжууд:

  • Хот байгуулалт, хөгжлийн газрын – https://ebarilga.ub.gov.mn/
  • Төрийн нээлттэй өгөгдлийн портал – www.opendata.gov.mn
  • OpenStreetMap
  • Шилэн ажиллагааны цахим хуудас - www.shilen.gov.mn
  • Үндэсний гео портал - https://nsdi.gov.mn/
  • Холбогдох бусад байгууллагуудын нээлттэй өгөгдлүүд

Бүртгүүлэх: https://forms.office.com/r/5Hcix4nFjv

Холбоо барих: (+976) 88007870, 99059816

#НЗДТГ, #НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР, #ОУСК, #уралдаан,