Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалт Төрийн ордонд боллоо. 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Ази, Номхон далайн бүс нутгийн 2024 оны “Хүний хөгжлийн илтгэл”-ийг Монгол Улсад танилцуулж, бүс нутагт төдийгүй дэлхийн дахинд тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдал бүрдээд буй энэ үед хүний хөгжлийг ахиулахад нэн чухал үүрэг гүйцэтгэх гурван тэргүүлэх чиглэлийг тодорхойлсноо танилцууллаа. 

Эдгээр  нь, хүний хөгжлийг үндсэн зорилгоо болгох, эдийн засгийн өсөлтийн стратегийг шинэчлэн тодорхойлох, мөн бодитой өөрчлөлт гаргахыг эрмэлзэх гэсэн чиглэлүүд юм. 

Тайланд ирээдүйд нийцсэн засаглалыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатайг дурдаж, алсын хараа, дасан зохицох чадвар, хурдацтай шийдвэр гаргах чадамж зэрэг нь Монгол Улс болон бүс нутгийн улс орнуудад тулгарч буй хөгжлийн өвөрмөц сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд нэн шаардлагатай гэдгийг онцолжээ. 

Түүнчлэн, ард иргэд нь хөгжлийн идэвхгүй ашиг хүртэгч бус, харин эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал, хүн төрөлхтний аюулгүй байдлын бүтээн байгуулалтад бүрэн оролцдог идэвхтэй төлөөлөгч байхын сацуу ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө эрүүл орчин, эх дэлхийгээ сахин хамгаалах үүрэг хүлээдэг байх учиртай хэмээн тусгажээ. 

Монгол Улсын Их Хурлын Дэд дарга бөгөөд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хүний хөгжил бол хүн бүрт тэгш боломж, сонголт олгох, өсөлтийн үр шим, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй түгээх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ядуурал, ажилгүйдэл, аливаа алагчлалаас ангид байлгах зэрэг өргөн хүрээг хамарсан дэлхий нийтийн хүчин чармайлт юм” гээд энэхүү хамтын зорилгод Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Монгол Улс ч өөрийн хувь нэмрийг оруулах учиртайг онцоллоо. 

Уулзалтын "Ирээдүйгээ бүтээх нь: Ази, Номхон далайн бүс нутгийн хүний хөгжлийн шинэ чиглэлүүд Монгол Улсад" хэлэлцүүлэгт  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир панелистаар оролцон мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулт өгөв.

#хнхя, #НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, #“Хүний хөгжлийн илтгэл”,