БОАЖЯ-наас Булган уулыг дархан цаазат болгох саналыг УИХ-д өргөн барьсан нь энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна.
Тусгай хамгаалалттай, түүхийн дурсгалт Булган уулын эко систем нь хүн, малын хөдөлгөөнд талхлагдаж буй. Уулын баруун араас мод огтолж, түлшинд хэрэглэн, хожуул голдуу үлдээсэн нь ч бий.
Мөн Архангай аймгийн үе үеийн төгсөгчид нэгдэж, улаан номд орсон янгир ямааг Булган ууланд нутагшуулж эхэлснээр тухайн бүс нутгийн эко системийг одоо байгаагаас нь дордуулахгүй хамгаалж авч үлдэх, сэргээхэд орон нутаг болоод засгийн газар, олон улсын байгууллагуудын анхаарлыг авч очих онцгой ач холбогдолтой юм.
Төгсөгчид 2024 онд дахин 30 янгир нэмж нутагшуулахаар төлөвлөж байна.
Булган уулын тухай:
-Архангай аймгийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж, Хойд, Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт–хан Өндрийн нурууны дорнод хэсэгт Булган уул оршдог.
Булган уулын үнэмлэхүй өндөр 1980 метр, харьцангуй өндөр 280 метр юм. Булган уулаас хойш залгаа орших хад, мод бүрхсэн үзэсгэлэнт сайхан хоёр уулыг Дунд Булган, Хойд Булган гэж нэрлэдэг.
Гурван Булган уул урагш хойшоо 2.5-3 км үргэлжлээд Хамарын нуруу залгана. Хамарын нуруунаас хойш Дархан цаазат газрын баруун хойд захад 2125 м өндөр Тоомын таг оршино.
Булган уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол, төвөд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг бий.

#УИХ, #Архангай Булган уул, #Дархан цаазат,