Шинэ Зеландын шинэ засгийн газар тамхины эсрэг хоригийг цуцлах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Жасинда Ардерний өмнөх засгийн газар ирэх жилээс эхлэн 2008 оноос хойш төрсөн бүх хүнд тамхи худалдахыг хориглох тухай хууль баталсан юм.

Тамхи нь тус улс дахь урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд энэ хууль нь тамхи татдаггүй хойч үеийг бий болгох зорилготой байв.

Үүний зэрэгцээ, жижиглэнгээр худалдаалж буй тамхины бүтээгдэхүүнийг 90%-иар бууруулж, худалдаанд буй тамхины никотины хэмжээг бууруулах тухай хуульд заасан байсан. 

Ингэснээр жил бүр 5,000 хүртэлх хүний амийг аврах, дараагийн 20 жилийн хугацаанд тус улсын эрүүл мэндийн тогтолцоонд 790 сая ам.долларыг хэмнэх боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолж байв.

Мөн Шинэ Зеландын хуулиас санаачлан есдүгээр сард Их Британийн засгийн газар тамхины эсрэг хуулиа танилцуулсан.

Энэ бодлогыг олон улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд сайшааж байсан ч сонин борлуулагч, булангийн дэлгүүрийн эзэд зэрэг бизнесийн бүлгүүд шүүмжилж байв.

Зарим хууль тогтоогчид, түүний дотор шинэ Ерөнхий сайд Крис Луксон хүртэл уг хоригийн улмаас хар зах зээл бий болох эрсдэлтэй гэж эсэргүүцэж байсан.

Тэгвэл сонгуулиас зургаан долоо хоногийн дараа буюу бямба гарагт шинэ засгийн газар татварын хөнгөлөлтийг санхүүжүүлэхийн тулд тамхины эсрэг хуулийг хүчингүй болгож байгаагаа мэдэгдсэн байна.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд гэнэтийн өөрчлөлтийг эрс шүүмжилсэн бөгөөд засгийн газрыг шийдвэрээ өөрчлөхийг шаардаж лоббидно гэдгээ мэдэгджээ.

Гэсэн ч Шинэ Зеланд улс 2025 он гэхэд үндэсний хэмжээнд тамхидалтыг 5 хувь хүртэл бууруулах, цаашлаад бүрмөсөн тамхигүй үндэстэн болох зорилтоо хэвээр үлдээсэн байна.

Үндэсний мэдээллээс харвал өнгөрсөн нэг жилийн хугацаанд 80,000 гаруй насанд хүрсэн хүн тамхинаас татгалзжээ. Одоогийн байдлаар тус улсад насанд хүрсэн хүн амын 8 орчим хувь нь тамхи татдаг байна.

Эх сурвалж: BBC

#Шинэ Зеланд, #тамхины эсрэг хууль,