Аравдугаар сард Хамас бүлэглэлийн гэнэтийн дайралтын дараа Израил Газын зурвасыг бөмбөгдөж, олон хүний аминд хүрснээр дэлхий даяар еврейчүүдийн эсрэг гэмт хэрэг нэмэгдэж байгаа. Тэгвэл ням гарагт Лондонд антисемитизм (Еврейн эсрэг үзэл)-ийг эсэргүүцсэн жагсаал болж, 50,000 орчим хүн оролцжээ.

Жагсагчид антисемитизмийг эсэргүүцсэн, еврейчүүдийг дэмжсэн агуулгатай уриа лоозон, зарим нь Хамас бүлэглэлийн барьцаалсан Израилын иргэдийн зургийг барьсан байна.

Зарим хүмүүс еврей хэлээр дуулж байхад нөгөө хэсэг нь барьцааны хүмүүсийг суллахыг шаардаж байв.

Лондон хотын цагдаагийн газар аравдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд еврейчүүдийн эсрэг үйлдэгдсэн 554 гэмт хэргийн мэдээллийг хүлээн авсан нь жилийн өмнөх 44-өөс 10 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн энэ хугацаанд Исламын шашинтнуудын эсрэг гэмт хэрэг бараг гурав дахин нэмэгдэж, 220 болжээ.

Ням гарагийн жагсаалын үеэр цагдаа нар антисемит үзлээ илэрхийлсэн нэг иргэнийг, мөн хэт барууны хөдөлгөөний идэвхтэн Томми Робинсоныг баривчилсан байна. Зохион байгуулагчид нь үймээн самуун дэгдэж магадгүй гэж үзэн Робинсоныг жагсаалд оролцохгүй байхыг хүссэн ч тэрээр явахаас татгалзсан тул цагдаагийн байгууллагад хандсан аж.

Бямба гарагт Их Британийн нийслэлд мөн Палестиныг дэмжигчид Газын зурваст бүрмөсөн гал зогсоохыг уриалан жагссан байна. Жагсаалд 45,000 хүн оролцсон гэж цагдаа нар тооцоолжээ. 

Ням гарагийн жагсаал нь 1936 онд Британийн фашистууд тухайн үед еврейчүүдийн олноороо амьдардаг байсан Лондонгийн зүүн хэсэгт цагдаа нартай мөргөлдсөн Кабель гудамжны тулалдаанаас хойших хамгийн том цугларалт болохыг Их Британи дахь антисемитизмийн эсрэг бүлэг мэдэгдэв. 

Эх сурвалж: Reuters

#Лондон, #антисемитизмийн эсрэг жагсаал,