Оросын арми Украины зүүн хэсгийн стратегийн ач холбогдол бүхий Авдиевка хот руу довтолж, хотын төв рүү системтэйгээр их буугаар буудаж байгааг Киев баасан гарагт мэдэгдэв.
Хотын дарга Виталий Барабаш “Гурав дахь давлагаа (дайралт) эхэллээ. Тэд өмнөх шигээ урд болон хойд жигүүрээс, бүх талаас довтолж байна. Аж үйлдвэрийн бүс рүү довтолж байна” гэж мэдэгджээ.
Авдиевка нь 2014 оноос хойш фронтын шугамд байгаа бөгөөд Кремлийн өөртөө нэгтгэсэн дөрвөн бүс нутгийн нэг Донецк мужийн нэг хэсэг юм.
“Тэд маш олон явган цэрэг ашиглан тал бүрээс довтолж байна. Асфальтан замыг ашиглан цэргийн машин техникээ үйлдвэрийн бүс рүү шилжүүлсэн” гэж Барабаш төрийн хэвлэлд ярьжээ.
Түүний хэлснээр Оросын арми Авдиевка хотод залуурт бөмбөг, кластер сумаар өдөрт 30-40 удаа “томоохон хэмжээний” цохилт өгч байгаа аж.
Дайны өмнө 30,000 орчим хүн амьдардаг байсан хотод одоо 1,350 оршин суугч үлдсэн бөгөөд сүүлийн долоо хоногт 102 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #Авдиевка,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557