Лхагва гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Их 20”-ийн бүлгийн удирдагчдын виртуал чуулганд оролцсон бөгөөд энэ үеэр Украины дайныг хэрхэн зогсоох талаар бодох шаардлагатай байгааг хэлсэн байна.
Кремлийн тэргүүн дайн эхэлснээс хойш анх удаагаа “Их 20”-ийн удирдагчдад хандан үг хэлсэн нь юм.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн зарласан виртуал уулзалтын үеэр Путин “Мэдээжийн хэрэг, цэргийн ажиллагаа үргэлж эмгэнэлтэй байдаг. Мэдээж бид энэ эмгэнэлт явдлыг хэрхэн зогсоох талаар бодох хэрэгтэй. Дашрамд дурдахад, Орос Украинтай энхийн хэлэлцээр байгуулахаас хэзээ ч татгалзаж байгаагүй” гэж хэлжээ.
Хэдийгээр Путин хүмүүсийн сонсохыг хүссэн үгийг хэлсэн байж болох ч энэ нь түүний сүүлийн хэдэн сарын хугацаанд дайны талаар хэлсэн хамгийн нааштай үгсийн нэг юм. Мөн энэ нь АНУ тэргүүтэй барууны орнуудын санаархал, дайсагналын талаарх түүний өмнөх мэдэгдлүүдтэй зөрчилдөж байна.
Түүнчлэн Путин “цэргийн тусгай ажиллагаа” гэсэн нэр томьёоны оронд мөргөлдөөнийг “дайн” гэсэн үгээр тодорхойлжээ.
“Энэ дайн болон хүмүүсийн үхэлд цочирдохоос өөр аргагүй гэдгийг би ойлгож байна” гэж тэрээр Украины зүүн хэсэгт энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн хэргийн талаар ярихынхаа өмнө хэлсэн байна.
2014 онд Украины Майданы хувьсгалаар Оросыг дэмжигч ерөнхийлөгчийг унагаж, Орос Крымийг өөртөө нэгтгэсний дараа Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид Украины зэвсэгт хүчинтэй тулалдаж эхэлснээр Украины мөргөлдөөн эхэлсэн бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр 2014-2021 оныг дуустал тэнд 14,000 орчим хүн амиа алдсаны 3,106 нь энгийн иргэд байжээ.
Путин үргэлжлүүлэн “Өнөөдөр Палестин, Газын зурваст энгийн иргэдийг устгаж байгаа нь та бүхнийг цочирдуулахгүй байна уу?” гэж асуугаад, Газын эмч нар хүүхдүүдэд мэдээ алдуулалтгүйгээр мэс засал хийх шаардлагатай болсон нь үнэхээр цочирдмоор гэж хэлжээ.
Энэ үеэр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон барууны бусад удирдагчид Украиныг дэмжихээ гэж амласан ч 2024 оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АНУ-ын Конгресст Украинд үзүүлэх тусламжийн асуудлаар санал зөрөлдөөн нэмэгдсээр байна.
АНУ-ын батлан хамгаалах албаныхан Вашингтон хоёр холбоотноо нэгэн зэрэг дэмжиж чадна гэж үзэж байгаа ч Америкийн зарим хууль тогтоогчид Израилд үзүүлэх тусламжийг чухалчилж байна.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Их 20, #Украины дайн, #виртуал уулзалт,