Гэрэл зургийг MPA.mn

Энэ долоо хоногт /2023.11.20-27/ ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ялангуяа говийн болон зүүн аймгуудын нутгаар арваннэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд цаг агаар муу байх нь. Тухайлбал маргааш ихэнх нутгаар, мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө зүүн аймгуудад ахиу цас орно гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтийн зарим суманд цас ахиу орж зарим газраар 9-12 см хүрч болзошгүй байна. Энэ үеэр хүйтний эрч чангарч шөнөдөө -18-20 градус, уулархаг нутгуудаас гадна Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар шөнөдөө -28-30 градуст хүрч хүйтэрнэ.
Мөн салхины хурд зарим газраар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын орчимд өдөртөө -20-24, шөнөдөө -30-32 градус хүрч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Лхагва гарагаас бүх нутагт хүйтний эрч чангарна. Харин өнөөдөр Булган, Сэлэнгийн зарим хэсэгт, Завханы хойд сумдын нутгаар цас орно.

Маргааш өглөөнөөс эхлэн Дундговь, Дорноговь аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас, нойтон цас орох тул тус аймгуудын нутгаар зорчихгүй байх, зайлшгүй зорчих иргэд:
- тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах,
- малчид мал сүргээ ойрын бэлчээрт, салхин дээд талдаа бэлчээх,
- авто замд халтиргаа гулгаа үүсэх тул анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

#онцолсон, #Сэрэмжлүүлэг, #Цаг агаар, #ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар,