-“Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын жорлонгийн холбооны Ерөнхийлөгч, доктор Д.Басандорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргаар З.Батбаяр нар мэдээлэл хийлээ-

Монгол Улсад зөвхөн нүхэн жорлонгоос өдөрт 5.25 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдал хуримтлагдаж байгаль орчин, хөрсөнд ил задгай хаягдаж байгаа аж. Агаарын бохирдлоос илүү ус, хөрсний бохирдол үндэсний хэмжээний гамшиг болсныг дээрхи тоо баримт харуулж байна гэж доктор Д.Басандорж хэллээ.

Тэрбээр цааш хэлэхдээ "Паалантай суултуурын түүх Европт 1500-гаад оноос эхэлсэн. 1500-гаад оны сүүлчээр Англид ус зайлуулагчтай суултуурын технологийн шийдлийг олсон Жон Харрингтон хамгийн анх хатан хаан Элизабет I-ийн өрөөнд түүнээ суурилуулж өгсөн түүхтэй аж.Европын хөгжингүй орнууд 1900-гаад оны сүүлч гэхэд хатан хаан шиг бие засах боломжоор хангагджээ.

Гэвч XXI зууны эхний арван өнгөрсөн ч соёлт хүн төрөлхтөн нийтээрээ Элизабет шиг хангамжтай болсонгүй. 2015 оны байдлаар дэлхийн 2.4 тэрбум хүн буюу 40 хувь нь ариун цэврийн шаардлага хангасан жорлон ашиглах боломжгүй амьдарч байгаа судалгаа гарчээ. Энэ тоо 2013 оноос даруй 340 мянгаар нэмэгдсэн нь ядуу хүмүүсийн тоо өссөнийх гэнэ. Монголын хувьд нийт 900 гаруй мянган айл өрхийн 780 мянга гаруй нь ил задгай нүхэн жорлон ашигладаг гэх боловч судалгаануудын тоо асар их зөрүүтэй байна. Модон жорлонтойгоо болоод л байгаа учраас энэ асуудалд ард иргэд тэр бүр санаа зовдоггүй ч аюултай орчинг өөрсдөө бүрдүүлсээр байна" гэлээ.

Гэрэл зургийг MPA.mn

НҮБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг Дэлхийн жорлонгийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил Дэлхийн жорлонгийн өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан доор тэмдэглэх юм байна.

Хүний ялгадас өдөрт 200-400 грамм гардаг. Яг ийм багахан хэмжээтэй ялгадсанд 200 их наяд ротавирусийн эс, 20 тэрбум шигелла бактери, 100,000 шимэгч хорхойн өндөг бий гэнэ. Энэ бүх хортой биетүүд дэлхий даяар, жил бүр бага насны 500,000 хүүхдийн аминд хүрдэг хэмээн үздэгээс харахад ариун цэврийн шаардлага хангасан жорлон, бохирын систем хүн төрөлхтөнд маш чухал болохыг харж болно

Өнөөдөр Монгол Улсад шаардлага хангасан 333,560 ариун цэврийн байгууламж, шаардлага хангаагүй 422,344 жорлон байдаг байна. Өөрөөр хэлбэл, улсын нийт хүн амын 63 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэж байна. Стандартын бус модон жорлон нь хөрсний бохирдлыг үүсгэгч гол эх үүсвэрийн нэг гэдгийг олон судалгаанаас харж болно. Мөн хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж олон төрлийн халдварт өвчнийг үүсгэдэг байна. Улаанбаатар хотод гэхэд л 680 мянга гаруй нүхэн жорлон байдаг. Эдгээр шаардлага хангаагүй нүхэн жорлонг өөрчлөх талаар олон жилийн турш ярьж байгаа ч өнөөг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Тэгвэл нүхэн жорлонгийн асуудлыг шийдэхийн тулд нэгдсэн менежмент, тохирсон технологийн шийдэл, инноваци болон стандартыг нэвтрүүлэх шаардлагатай байна.Ард иргэдийн идэвхитэй оролцоо, сэтгэл зүтгэлээр нүхэн жорлонгоосоо салах гарц байна.

Гэр хороололд суурьшиж байгаа  айл өрхийн нүхэн жорлон бүр нь хөрсний нянгийн бохирдол үүсэх гол шалтгаан болдог юм. Энэ хирээр  гүний болон гадаргын ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Улаанбаатар хотын хувьд гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь стандартад нийцэхгүй байна. Cаяхан нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон тоологджээ.

Улаанбаатар хотын хөрсний 4.1 хувь нь сул, 25.7 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь хүчтэй эвдэрч доройтсон, мөн хот, суурин газрын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 48-76 хувиар их байгаа судалгаа гарчээ.  Хөрсний нянгийн бохирдолт 88 хувь, органик бохирдол 52.6 хувь, шивтэрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувь болсон байна. Энэ их бохирдол агаарт дэгдэж бид түүгээр амьсгалсаар байгаа гэж судлаачид үзэж байна.

Нүхэн жорлон 10-12 метрийн радиуст бохирдлоо “цацдаг “ гэж үздэг ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын  эрдэмтдийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, ил задгай хаясан хатуу болон шингэн хог хаягдал нь өнгөн хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр болдог байна.

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг экогеохимийн судалгаагаар 360 цэгээс хөрсний сорьц авч шинжлэхэд 88.0 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрчээ. Мөн нүхэн жорлонгийн ойр тойронд 10-12м-ийн радиуст энэ бохирдол хамгийн элбэг тархаж, хүний хөл, салхиар зөөвөрлөгдөж орчинд тархдаг бөгөөд бохирдол нь хөрсний гүнд 6-10 метр нэвчсэн болохыг нүхэн жорлонгийн орчимд хийсэн өрөмдлөгийн дээжээс илрүүлсэн байна.

Улаанбаатар хот газрын гадаргын хувьд уулархаг бөгөөд гэр хороолол нь газрын өндөрлөг хэсэгт байрладгаас энэхүү бохирдол үерийн усаар зөөвөрлөгдөх, голын сав дагууд гүний усанд нэвчиж ундны усыг бохирдуулах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн Газрын 2019 оны 318-р тогтоолын хавсралтаар баталсан “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, үндэсний хөтөлбөр”, 98-р тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хөрсний бохирдлыг бууруулах, хөрсний элэгдэл, үржил шимийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээг тусгагдсан ч хэрэгжилт хангалтгүй байна.

Судалгаанд хамрагдсан 27 аж ахуйн нэгжийн ШТС-ын дэргэд 89 ширхэг нүхэн жорлон байсаар л байна. Мөн гол мөрний урсац бүрэлдэх газрын ойролцоох 9443 нүхэн жорлонг эхний ээлжид яаралтай буулгаж арга хэмжээ авах шаардлагатай байна.Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлын эх үүсвэр нь нүхэн жорлон. Нэг нүхэн жорлоноос 4-5 м-ын зайд бохирдлын индекс 2.2-2.8 буюу маш их бохирдолттой байгаа аж.

Нийслэлийн хөрсний  3-6 м-т хамгийн их бохирдол агуулагдаж байна. Энэ нь гүний усанд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар ойролцоог гүний худгаас дээж авсан. 27 м-ын гүнтэй худгаас хүний ялгадсанд байдаг нян бактер илэрсэн. Төвийн гэр хороолол болох Гандан, Дөлгөөн нуур, 32 тойрог орчмын гэр хорооллын хөрс ялгадсаар бохирдож, доошоо нэвчсэн. Нүхэн жорлон хөрсөнд нэвчиж, Улаанбаатар хотын газрын доорх нам гүний усыг бохирдуулж байна. Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь ундаалж байгаа ундны усны эх үүсвэрийг нян бактераар бохирдуулж, хүн амын эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх маш өндөр эрсдэл үүсжээ.

Дэлхий даяар тархсан нүхэн жорлонгоос жилд ойролцоогоор 5-14 сая тонн хэмжээтэй хүлэмжийн хий ялгарч байдгийг судлаачид тогтоожээ.Тодруулбал, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийн нийт хэмжээний 2-4 хувь нь нүхэн жорлонгоос ялгардаг байна. Йимээс “нүхэн жорлонгоос салах” аяныг улс орон даяар өрнүүлж, айл өрхүүд, иргэд ч гэсэн санаачлага гаргаж “жорлонгийн хувьсгалыг” 2024-2028 онд хийх хэрэгтэй байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

#онцолсон, #live, #нүхэн жорлон,