“Balenciaga”-ийн загвар зохион бүтээгч Демна Гвасалиа өмнө нь 1,850 долларын үнэтэй муудаж, урагдсан мэт загвартай пүүз, 1,800 долларын хогийн уут мэт харагддаг цүнх зэрэг хачирхалтай загварууд гаргаж байсан.
Тэгвэл загвар зохион бүтээгч энэ удаад давуун алчуур шиг харагддаг банзал урлажээ. Брэндийн вэбсайтад бичсэнээр банзал нь “урд талдаа Balenciaga логоны хатгамалтай” бөгөөд 925 ам.долларын үнээр худалдаалагдах гэнэ.
“Balenciaga”-ийн 2024 оны хаврын цуглуулгад багтсан уламжлалт хил хязгаарыг давсан уг загвар нь Парисын загварын шоунд анх танилцуулагдсан цагаасаа хувцас загварын ертөнцийг шуугиулсан бол мягмар гарагт урьдчилсан захиалга нь эхэлснээр интернэт хэрэглэгчдийн дунд томоохон сэдэв болоод байна.
“TikTok” болон “Instagram”-ын хэрэглэгчид үүнийг хөгжилтэй гэж бодож байгаа бол зарим нь үүнийг сонирхолтой гэж харж байна.
Зарим нь банзлыг “Amazon”-р зарагддаг энгийн биеийн алчууртай зүйрлэж байгаа ч “Balenciaga”-ийн загвар “тансаг” зэрэглэлийнх гэдэг утгаараа зөвхөн хуурай хими цэвэрлэгээнд өгөх заалттай аж.
Банзлыг хүйс харгалзахгүй өмсөж болох бөгөөд дотроо хэмжээгээ тааруулах бүс, хоёр товчтой байна.
Эх сурвалж: Insider

#Balenciaga, #даавуун алчуур мэт банзал, #хувцас загвар, #2024 оны хаврын цуглуулга,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567