Улаанбаатар хотын түгжрэл эрүүл мэндийн салбарт сөргөөр нөлөөлсөөр байгаа. Иймд Цус сэлбэлт, судлалын үндэсний төв нийслэлд цус, цусан бүтээгдэхүүний тээвэрлэлтийг дроноор хийх туршилтыг өнөөдөр хийлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь болох 1.6 сая хүн Улааибаатар хотод амьдардаг. Хотын замын хөдөлгөөнд 685,000 тээврийн хэрэгсэл оролцож 9-13 км цаг хурдтай зорчиж, хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсч байгаа нь эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хүртээмж, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Европын Холбооны 2022 онд нийтэлсэн Гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах загвар зөвлөмжинд дурдсанаар цус цусан бүтээгдэхүүний хангамж хүртээмжийн зураглалыг тодорхойлох нэн чухал шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. 

Цус сэлбэлт, судлалын үндэсний төв "Нарлаг-Улаанбаатар Ротари" клубтэй хамтран 2020 онд анх удаа Монгол Улсад дрон ашиглан цус цусан бүтээгдэхүүн тээвэрлэхэзр туршилт судалгааны ажлыг эхлүүлсэн байдаг. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд Цус сэлбэлт, судлалын үндэсний төв 2023 онд 70 эмнэлэгт өдөрт 1-2 удаа цусан бүтээгдэхүүн нийлүүлж байгаа ба эмнэлэг бүр 1 автомашин, 1 жолооч, 1 сувилагчтай хөдөлгөөнд оролцож, тэр хэрээр хөдөлгөөн нэмэгдэж, зардал гарч байна.

Энэхүү AirTruck тусгай ложистикийн дрон нь 5 кг буюу 15 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг өөртөө агуулж цагт 36 км хурдттай 10 минутад зорилтод газраа хүрхээр тооцоолсон байна.

Иймд энэ оны есдүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан 'Mongolia New Smart Logistics Symposium 2023'-ын үеэр Монгол болон Япон улсын 10 байгууллага (Japan International Cooperation Agency (JICA) Цус сэлбэлт судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Ньюком групп Мобиком Корпораци ХХК, Ток Ток ХХК, Aeronext Inc. ACSL Ltd. KDDI SmartDrone Inc. Seino Holdings Co., Ltd) аж ахуйн нэгж санамж бичиг зурж дрон ашиглан хүргэлт хийх үйлчилгээг Монголд бий болгох төслийг эхлүүлсэн байна.

Уг төслийн хүрээнд анхны тээвэрлэлтийг өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хооронд нийт 4.75км зайд AirTruck буюу тусгай ложистикийн дрон ашиглан цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх нислэг хийлээ.

#онцолсон, #live, #онцлох зураг, #цусан бүтээгдэхүүн тээвэрлэлт,