Мягмар гарагт Израил Газын зурвас дахь хүн ам шигүү суурьшсан дүрвэгсдийн хуаранд агаараас цохилт өгч, дор хаяж 50 палестин, Хамас бүлэглэлийн нэг командлагч амь үрэгджээ.
Аравдугаар сарын 7-нд Палестины Хамас бүлэглэлийн дайчид Израил руу дайрч, олон хүний аминд хүрч, 200 гаруй хүнийг барьцаалсан. Хариуд нь Израил хэдэн долоо хоногийн турш анклавыг агаараас бөмбөгдсөнийхөө дараа Газын зурваст танкнуудаа оруулаад дөрөв хонож байна.
Израилын зэвсэгт хүчин Газын хамгийн том дүрвэгсдийн хуаран болох Жабалиа руу цохилт өгч, Хамасын командлагч Ибрахим Биарийг устгаснаа мэдэгджээ. Израил түүнийг аравдугаар сарын 7-нд болсон “террорист халдлага”-ын толгойлогч гэж тодорхойлсон байна.
Палестины эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр дүрвэгсдийн хуаранд болсон дэлбэрэлтийн улмаас дор хаяж 50 хүн амь үрэгдэж, 150 хүн шархадсан байна. Хамасын хэвлэлийн төлөөлөгч Хазем Кассем эмнэлэгт командлагч нь байсныг үгүйсгэж, энгийн иргэдийг хөнөөх Израилын шалтаг гэж нэрлэжээ.
Мөн 1948 оноос хойш дайны дүрвэгсэд байрлаж буй Жабалиад амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн тоо 400-д хүрсэн гэж Хамас бүлэглэл мэдэгдсэн байна.
Израил Газын хойд хэсгийн оршин суугчдыг өмнөд рүү нүүлгэн шилжүүлэхийг удаа дараа анхааруулсан бөгөөд олонх нь өмнө зүг рүү дүрвэсэн ч ихэнх нь яваагүй хэвээр байна.
НҮБ болон бусад тусламжийн багийнхны мэдээлснээр Палестины бүслэлтэд байгаа энгийн иргэд нийгмийн эрүүл мэндийн гамшигт нэрвэгдэж, цахилгаан эрчим хүчний хомсдолд орсон эмнэлгүүд хохирогчдыг эмчлэхэд улам хүндрэлтэй болсоор байна.
Жабалиа дахь халдлагын дараа цагаан даавуу бүтээсэн олон арван цогцсыг ойролцоох эмнэлгийн хажууд эгнүүлэн хэвтүүлсэн байсныг “Reuters” мэдээлжээ.
Зарим тохиолдолд эмч нар коридорт, тэр байтугай эмнэлгийн хүлээлгийн хэсэгт мэс заслын өрөө байгуулах шаардлагатай тулгарч байгааг Газын эмч нар ярьсан байна.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #Палестин, #агаарын цохилт, #Жабалиа,