Тус бага хурлаар Салбарын ҮЭ-үүдийн Холбооны 2019-2023 онд хийсэн ажлын тайланг тус холбооны дарга Б.Батцогт танилцуулсан бол МБҮЭ-үүдийн холбооны хянан шалгах зөвлөлийн 2019-2023 онд хийсэн хяналтын тайлан, илтгэлийг хянан шалгах зөвлөлийн дарга П.Амаржаргал танилцууллаа. 

Монголын барилгачдын ҮЭ-үүдийн холбооны ээлжит X бага хуралд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат урилгаар оролцож, хурлын төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ нийгэм асар хурдацтай хөгжиж байгаа энэ үед Олон улсын хэмжээнд насан туршийн боловсрол буюу насан туршид нь сургах чиглэлд анхаарал хандуулж байгааг онцлов. Мөн өнөөдөр мэргэжлийн боловсрол буюу хосолсон тогтолцоог ҮЭ-ийн байгууллагыг заавал оролцуулж байж бэлтгэдэг болоод байгаа бөгөөд ажил олгогч нар ҮЭ-тэйгээ илүү хамтран ажилладаг болох хандлагууд их болж, мэргэшсэн ажилчиддаа даатган сургаж, хүний нөөцөө бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд амжилттай ажиллана гэж дүгнэж байгааг анхааралдаа авч ажиллахыг хүслээ. 

Монголын Барилгачдын ҮЭ-үүдийн холбоо нь тайлангийн хугацаанд барилгын салбарын гурван талт хамтын хэлэлцээрийг хоёр удаа байгуулж, 2021 онд 90 хувь, 2023 онд 87 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна. Барилгын салбарын ажилчдын цалин хөлсний тогтолцоог шинэчлэх зорилгоор салбарын тарифын хэлэлцээр хийсний үр дүнд хөдөлмөр зарцуулалтын жишиг нормыг 2019 онд боловсруулж, барилгын ажилтны тарифт цалингийн жишгийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдлөг болгон ажиллах БХБСайдын тушаал гарчээ. Мөн зохистой аюулгүй ажлын байрыг бий болгохын төлөө Олон улсын 167 дугаар конвенцийг батлуулж чадсан бөгөөд амьдралд хүрэлцэхүйц орлоготой болгохын төлөө тарифт цалингийн жишгийг ажилчдад ээлтэй байхаар шийдүүлэх  зорилт тавьжээ. 

Тус салбарын ээлжит X бага хурлаар МБҮЭХ-ны даргад тус холбооны дарга Б.Батцогтыг төлөөлөгчдийн 97.5 хувийн саналаар улируулан сонгосон юм. Тус хурлаар МБҮЭХ-ны тэргүүлэгч, хянан шалгах зөвлөлийн гишүүдийг тус тус сонгов. Мөн Монголын Барилгачдын ҮЭ-үүдийн Холбооны X бага хурлын төлөөлөгчид тус холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, 2023-2027 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.

#Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо,