УЛС ТӨР

МУ-ын Ерөнхий прокурор эрүүл мэндийн шалтгаанаар түр чөлөө авчээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхий прокурор ажлаа хийхгүй, ирэхгүй байгаа гэж УИХ-ын чуулганы хурлаар хэлсэн билээ. Тэгвэл энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад  “Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан саяхан буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуны урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн шалтгаанаар түр эзгүй байгаа. Ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр аль нэг орлогч нь бүрэн эрхийг нь хэрэгжүүлдэг. Одоо Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байгаа бөгөөд прокурорын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэдгийг мэдэгдлээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet