Мягмар гарагт Кремль Ерөнхийлөгч Владимир Путиний бие муудсан гэсэн мэдээллийг няцааж, олон нийтийн өмнө гарахдаа орлон тоглогч ашигладаг гэсэн цуу ярианд хариулт өгчээ.

Ням гарагт ерөнхийлөгчийн бие муудаж, ухаан алдсан тухай Оросын “Telegram” сувагт нийтлэгдсэн мэдээллийн талаар асуухад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Түүний бүх зүйл сайн байгаа. Энэ бол улиг болсон хуурамч мэдээллүүдийн нэг” гэж хариулсан байна.

Цааш нь Путиний орлон тоглогчийн талаар асуухад Песков инээгээд, “Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр тууштай хэлэлцдэг утга учиргүй, хуурамч мэдээллийн ангилалд багтах зүйл. Ийм зүйлд инээхээс өөр ямар хариу өгөх билээ" гэж хэлжээ.

Жүдо бөх сонирхогч, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүний дүр төрхийг удаан хугацаанд төлөвшүүлсэн Путин аравдугаар сарын 7-нд 71 нас хүрсэн. Тэрээр хурал цуглаан, олон нийтийн арга хэмжээ зэргээр байнга завгүй хуваарьтай байдаг ч эдгээрийн ихэнхийг телевизээр дамжуулдаг.

Тэрээр саяхан Хятадад айлчлал хийсэн бөгөөд буцах замдаа Оросын хоёр хотод түр саатсан байна.

2020 онд өгсөн ярилцлагадаа Путин орлон тоглогч ашигладаг гэх цуурхлыг үгүйсгэсэн ч өмнө нь аюулгүй байдлын үүднээс орлон тоглогчтой болохыг санал болгож байсан талаар ярьсан байдаг.

Эх сурвалж: Reuters

#Дмитрий Песков, #Кремль, #Владимир Путиний биеийн байдал,