Итэвонд 159 хүн амиа алдсанаас хойш нэг жилийн дараа Сөүл хотын цагдаагийн газар “Halloween”-ий баярын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй, хотын нарийхан гудамжнуудад 1,000 гаруй албан хаагч байрлуулахаар төлөвлөж байгаагаа даваа гарагт мэдэгджээ.

Сөүл хотын цагдаагийн газраас энэ баасан гарагаас ирэх мягмар гараг хүртэл аялал жуулчлалын тусгай бүс болох Итэвон, Хондэ, Мёндонг худалдааны дүүрэг, Конкук их сургуулийн ойролцоох шөнийн цэнгээний газрууд, Ганнам өртөө зэрэг 16 байршилд аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Хамгийн олон хүн цугладаг баасан, бямба гарагт 12 цагдаагийн газар, 10 цагдаагийн хэсгийн нийт 1,260 алба хаагч аюулгүй байдлыг хангаж ажиллана гэжээ.

Цагдаагийн газар Итэвоны эмгэнэлт явдал болсон Хамилтон зочид буудлын хажуугийн нарийхан гудамжийг оролцуулаад Мапо, Ёнсан, Ганнам дүүргийн 16 нарийхан гудамжийг хэт ачаалал үүсэх эрсдэлтэй гэж тодорхойлж, тус газруудад тусгай зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн томоохон гэмт хэрэг, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор метроны гурван том буудалд цагдаагийн тусгай ангиудыг байршуулж байгаа аж.

2022 онд, цар тахлын хязгаарлалтыг цуцалснаас хойших анхны “Halloween”-ий баяраар Сөүл хотын Итэвон хорооллын нарийхан гудамжинд 100,000 гаруй хүн цугларах үед шахцалдаан үүсэж, дийлэнх нь 20-30 насны 159 хүн дарагдаж, амьсгалын дутагдалд орж амиа алдсан юм.

Эх сурвалж: Yonhap

#Halloween, #Итэвон, #Сөүлийн гудамж, #Халловин,