Афганистаны баруун хэсэгт хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болж, 1,000 гаруй хүн амь үрэгдсэнээс долоо хоногийн дараа дахин 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

АНУ-ын Геологийн алба (USGS)-аас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Афганистаны гурав дахь том хот болох Ираны хилийн ойролцоох Херат хотоос баруун хойд зүгт 30 км-ийн зайд, 6.3 км-ийн гүнд байсан байна.

Орон нутгийн эрүүл мэндийн албаны өгсөн мэдээллээр дор хаяж нэг хүн нас барж, 100 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Чичирхийллийн улмаас байшингууд бүхэлдээ нурсан бөгөөд алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа аж.

Афганистан дахь “Хил хязгааргүй эмч нар” хөтөлбөрийн тэргүүн Яхья Калилахын “AFP” агентлагт ярьснаар хүмүүс аль хэдийн гадаа майханд хоноглож байсан тул хохирогчдын тоо бага байх магадлалтай гэв.

Гэсэн ч “Сэтгэл зүйн хувьд хүмүүс сандарч, цочирдсон. Хүмүүс аюулгүй байдлыг мэдрэхгүй байна. Хэн ч гэртээ унтахгүй гэдгийг би танд 100% батлан хэлж чадна гэжээ.

Афганистанд хүйтний эрч чангарч байгаа тул хүмүүс нэг сараас илүү хугацаанд майханд хоноглож чадахгүй байх магадлалтай.

Өнгөрсөн бямба гарагийн газар хөдлөлт Хератаас 40 км-ийн зайд орших Зиндажан тосгонд болсон юм. НҮБ-ын Хүүхдийн сан “UNICEF”-ийн мэдээлснээр өмнөх газар хөдлөлтүүдийн улмаас амиа алдсан хүмүүсийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.

Талибууд 2021 онд засгийн эрхэнд гарч, барууны орнууд засгийн газарт нь шууд үзүүлдэг байсан тусламжаа зогсоосны дараа Афганистанд эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа.

Еврази, Энэтхэгийн тектоник хавтангийн уулзварын ойролцоо оршдог тус улсад, ялангуяа Хиндукуш нуруунд газар хөдлөлт байнга тохиолддог байна.

Тухайлбал, өнгөрсөн оны зургадугаар сард Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 1,000 гаруй хүн амиа алдаж, олон арван мянган хүн орон гэргүй болсон юм.

Эх сурвалж: BBC

#афганистан, #Газар хөдлөлт, #талибан, #Херат хот,