Хамас зэвсэгт бүлэглэлийн дайралтын дараа АНУ нисэх онгоц тээвэрлэгч, усан онгоц, нисэх онгоцнуудаа Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү шилжүүлэхээр болжээ. Мөн Израилд нэмэлт тоног төхөөрөмж, сум нийлэхээ мэдэгдэв.
Бямба гарагт болсон гэнэтийн дайралтын улмаас Израилд 600 гаруй хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн барьцаалагджээ.
Харин Газын зурваст Израилийн өгсөн агаарын цохилтын улмаас дор хаяж 313 хүн амь үрэгдсэн болохыг Палестины албаныхны мэдээлсэн байна.
Тэгвэл АНУ мөргөлдөөний бүс рүү “USS Gerald R. Ford” нисэх онгоц тээвэрлэгч, пуужингаар зэвсэглэсэн нэг хөлөг онгоц, дөрвөн пуужин устгагч онгоц, сөнөөгч онгоцнуудаа илгээж байгааг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин өчигдөр мэдэгджээ.
Түүнчлэн ойрын өдрүүдэд Израилд нэмэлт цэргийн тусламж илгээнэ гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен “ABC”-д өгсөн ярилцлагадаа “Бидний харсанчлан энэ бол Израилийн энгийн иргэдийг хотод нь, гэрт нь буудан хөнөөж, Газын зурвасын хилээр хүчээр чирэн гаргаж буй асар том террорист халдлага юм. Энэ үйл явдал Израил даяар хэрхэн нөлөөлж байгааг төсөөлөхөд ч бэрх байна. Дэлхий нийт ийм зүйлийн эсрэг босох ёстой” гэж ярьжээ.
Амиа алдагсад болон сураггүй бологсдын дунд америк хүн байгаа гэсэн мэдээллийг Цагаан ордон ням гарагт өгсөн байна. Их Британи, Франц, Украин, Тайланд зэрэг улсын иргэд мөн халдлагын улмаас амь үрэгджээ.
АНУ ойрын холбоотон Израилд жил бүр олон тэрбум долларын цэргийн тусламж илгээдэг бөгөөд Израил нь Дэлхийн II дайнаас хойш АНУ-аас хамгийн их гадаад тусламж авсан орон болсон байна.
Ойрын өдрүүдэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Нью-Йорк хотноо хуралдаж, Израил болон Газын зурваст болж буй асуудлын талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Газын зурвас, #Израил, #Хамас зэвсэгт бүлэглэл,