Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн нийтийн тээврийн авлигын дуулиан УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлттэй давхацлаа. Саяхнаас нийтэд ил болсон ногоон автобустай холбоотой авлига, мөнгө угаалтын үйлдэл нь “мөсөн уулын орой” буюу ганцхан кэйс гэж яригдаж байна. Энэ ногоон автобуснуудын худалдан авалтын талаар уржигдар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Ажлын хэсэг байгуулагдаад цөөн хоног болж байгаа. Энэ хугацаанд “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүний таван объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Дөрвөн этгээдийг 48 цагийн хугацаагаар баривчлах арга хэмжээг прокурорын зөвшөөрлийн дагуу явуулсан. БНСУ-ын "Daewoo" компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд Солонгосын Элчин сайдын яаманд хуульд заасны дагуу мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна. БНСУ-ын Ерөнхий прокурорын газар болон Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг төлөвлөж байна. "Тэнүүн Огоо" компанийн нийлүүлсэн ногоон автобусны гэх асуудлаас гадна нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Эрдэм Транс" компани нь Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. 

Иймээс "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна” гэсэн. Тэгвэл УИХ-ын гишүүд уржигдар үдээс өмнө нь чуулганаа нээж, үдээс хойш нь УИХ дахь МАН-ын бүлэг Хотын дарга, Хот хариуцсан сайд хоёрын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцлээ. Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар өмнөх өдөр нь “Өргөдлөө өгнө” гэдгээ мэдэгдсэн. Хотын дарга Д.Сумъяабазар огцрохоосоо ердөө хэдхэн цагийн өмнө “Би ногоон автобусны худалдан авалтад оролцоогүй.  Төсвийн ерөнхийлөн захирагч нь биш.  Гэхдээ буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээнэ” хэмээн мэдэгдээд байсан ч хэдхэн цагийн дараа огцрох өргөдлөө өгсөн. Энэ нь улс төрийн хүрээнд асуулт үүсгээд авсан. Тэгвэл улс төрийн хувьд гол асуудал МАН-ын бүлгийн хурлын үеэр болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийнхээ хуралдаанд оролцож “Нийслэлийн асуудлыг УИХ, Засгийн газар нэлээд дэмжлээ. Эрх зүйн орчныг нь бүрдүүлж, нийтийн тээвэрт төсөв суулгаж, бонд хүртэл босгох эрхийг өглөө. Дэмжээд явахгүй байна. Тэгэхээр Засгийн газар шууд оролцоно. Тийм учраас бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, дэмжих санал хураалт явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьжээ. Үүнийг МАН-ын бүлгийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна. Энэхүү улс төрийн шийдвэрт нийслэлийн асуудлыг төвлөрүүлэн шууд удирдах, шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх, нийтийн сонсгол, хянан шалгах түр хороо, мөн авлигын эсрэг хамтарсан ажлын хэсэг зэргийг ажиллуулах “эрх мэдэл” багтжээ. Нэг үгээр хэлбэл, “хотод онцгой дэглэм тогтоох” улс төрийн шийдвэр гаргасан байна.

Санал хураалтыг явуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарыг өргөдлөө өгөхийг шаардаж, асуудлыг бүлгийн хуралдаанаар шийдвэрлэжээ.

Ер нь бол Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд нийслэлийг онцгойлон дэмжиж, Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, 27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, эрхзүй, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлсэн. Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлж ирсэн гэхэд болно. Хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийг мөн л анх удаа төсөвлөсөн. Салбар нь ч сайдтай болсон юм.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 197 (7182)

#онцолсон, #МАН-ын бүлэг,