Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байгаа. Тэрээр өчигдөр чуулганд оролцож буй удирдагчдад хандан үг хэлсэн бөгөөд ингэхдээ Украины эсрэг явуулж буй Оросын түрэмгийллийг зогсоохын тулд дэлхий нийтийг нэгдэхийг уриалсан байна.

Зеленьский цөмийн зэвсэгтэй Москва "дэлхий дахиныг дайн руу түлхэж" байна гэж анхааруулав. Тэрээр мөн Оросыг хоол хүнсээс эхлээд эрчим хүчийг хүртэл зэвсэг болгон ашиглаж байна гэж буруутгажээ.

Түүний илтгэл голчлон Оросын дэлхий дахинд учруулж буй аюулд төвлөрсөн байсан бөгөөд тэрээр зөвхөн Москваг түлхэж унагасны дараа уур амьсгалын өөрчлөлт зэрэг бусад нийтлэг сорилтуудыг зохих ёсоор шийдвэрлэх боломжтой болно гэж мэдэгдсэн байна.

Зеленьский “Орос дэлхийг эцсийн дайн руу түлхэж байх хооронд Украин Оросын түрэмгийллийн дараа дэлхийн ямар ч улс аль нэг улс руу довтолж зүрхлэхгүй болгохын тулд бүх зүйлийг хийж байна” гэв.

Тэрээр мөн Орост “цөмийн зэвсэг эзэмших эрх байхгүй” гээд, “Зэвсэглэлийг хязгаарлаж, дайны гэмт хэргийг шийтгэж, албадан гаргасан хүмүүс эх орондоо буцаж ирэх ёстой, эзлэн түрэмгийлэгч нутаг руугаа буцах ёстой. Бид үүнийг хийхийн тулд нэгдмэл байх ёстой, бид үүнийг хийх болно!” гэж хэлэв.

Тэрээр мөн Москваг Украины хүүхдүүдийг хулгайлж, "геноцид" үйлдсэн гэж буруутгажээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүх Украины хүүхдүүдийг Орос руу хууль бусаар албадан гаргасан гэх үндэслэлээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах тушаал гаргасан юм.

Москва үүнийг няцаасаар ирсэн ч олон улсын шинжээчид, хүний эрхийн байгууллагууд Орос Украинд цэргийн гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт улам бүр нэмэгдэж байгааг онцолж байна.

Украины ерөнхийлөгч дайныг шударга бус нөхцлөөр дуусгахыг оролдож магадгүй гэж сэрэмжлүүлээд, дайны үр дүн хүн бүрт нөлөөлнө гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт сануулахыг оролджээ.

Түүний хэлснээр Орос Украиныг “олон улсын дэг журмын эсрэг зэвсэг” болгохыг зорьж байгаа бөгөөд түүний тодорхойлсон энх тайвны томъёолол нь зөвхөн Украинд төдийгүй дэлхийн бусад улс орнуудад зориулагдсан гэв.

Зеленьский энэ үгээ “Дэлхийн өмнөд” гэгддэг Бразил, Энэтхэг зэрэг улс орнуудад зориулж хэлсэн бололтой. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын хэд хэдэн улс орон Украины дайнаас хойш Кремльтэй эдийн засгийн харилцаагаа бэхжүүлээд байгаа юм.

Эх сурвалж: BBC

#Володимир Зеленьский, #НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, #Нью-Йорк, #УКраин,