Хятад улсын тэргүүн дипломат Ван И даваа гарагт Орост хийх дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүллээ. 

Гадаад хэргийн яам болон эрх баригч Коммунист намын гадаад харилцааны албыг удирддаг Ван И нь айлчлалынхаа үеэр Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай уулзаж, стратегийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөхөөр төлөвлөж байгааг Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Тэрээр мөн Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Украины асуудлыг зохицуулах болон Ази Номхон далайн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэнэ гэж Москва мэдэгджээ.

Энэхүү айлчлал нь Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг хүлээн авч уулзсанаас хэдхэн өдрийн дараа болж байгаагаараа олон улсын анхаарлыг татаж байна. АНУ өнгөрсөн долоо хоногт болсон айлчлалын үеэр Путин, Ким нарыг зэвсэг наймаалцахаар гэрээ байгуулсан гэж таамаглаж байгаа. 

Кимийн айлчлалын талаар Хятадын Гадаад хэргийн яамнаас асуухад "Энэ бол тэдгээр улсуудын хооронд болсон зүйл" гээд, тайлбар хийхээс татгалзаж байв.

Гэвч Бээжин эдгээр улсуудтай нягт харилцаатай байдаг тул Хойд Солонгос-Оросын хооронд болсон аливаа хэлэлцээрийг Хятадын тал мэдэхгүй өнгөрөх боломжгүй, тэр ч байтугай Бээжингийн зөвшөөрөлгүйгээр цэргийн салбарт хамтын ажиллагаа явагдахгүй гэж зарим шинжээч үздэг.

Ван Игийн айлчлал мөн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай Мальтад уулзсанаас хойш нэг өдрийн дараа болж байна. Тэд АНУ-Хятадын харилцаанаас гадна бүс нутгийн аюулгүй байдал, Украины дайны асуудлаар хэлэлцсэн гэж АНУ болон Хятадын мэдэгдэлд дурджээ.

АНУ Хятадыг дайн эхэлснээс хойш Орост эдийн засаг болоод технологийн хувьд дэмжлэг үзүүлсэн гэж буруутгадаг ч Бээжин үүнийг үгүйсгэсээр ирсэн.

Ван Игийн айлчлалаар мөн Путиний ирэх аравдугаар сард Бээжинд хийх айлчлалын бэлтгэл хийгдэнэ гэж ажиглагчид үзэж байна. 

Олон улсын эрүүгийн шүүх түүнийг Украинд үйлдэгдэж буй дайны гэмт хэрэгт холбогдуулан баривчлах шийдвэр гаргаснаас хойш Путин гадаадад зорчоогүй юм.

 Эх сурвалж: BBC

#Ван И, #ХЯтад, #Орос дахь айлчлал,