Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Оросын алс дорнодод орших Владивосток хотод зочилсныхоо дараа эх орноо зорьжээ.
Тус улсын төрийн хэвлэл “KCNA”-ийн даваа гарагт мэдээлснээр Ким нь Владивосток хотод хоёр өдрийн турш цэрэг, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл зэрэг олон салбарын объектуудтай танилцаж, Артём өртөөнд болсон үдэх ёслолд оролцсон байна.
Үүгээр Кимийн Орост хийсэн долоо хоног үргэлжилсэн айлчлал өндөрлөлөө. Тэрээр айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Владимир Путинтэй цэрэг, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцсон юм.
Энэхүү айлчлалыг “нөхөрлөл, цэргийн эв нэгдлээр холбогдсон хоёр орны уламжлалт сайн хөршийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, харилцааны хөгжилд шинэ хуудас нээх боломж болно” гэж “KCNA” тодорхойлжээ.
Хойд Солонгосын удирдагч 2019 онд Путинтэй анхны хэлэлцээр хийсэн Алс Дорнодын Холбооны Их Сургуультай танилцаж, тус сургуулийн ерөнхийлөгч түүнд сургуулийн боловсролын систем болон ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулсан байна.
Тэрээр мөн тус их сургуульд шинжлэх ухаан, технологийн мэргэжлээр суралцаж буй Хойд Солонгосын оюутнуудтай уулзаж, тэндхийн амьдралтай танилцаж, хамтдаа гэрэл зураг татуулжээ.
Далайн аквариумд Ким цагаан дельфин болон бусад далайн амьтдын үзүүлбэрийг үзэж, Оросын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козловын зохион байгуулсан хүлээн авалтад оролцож, дараа нь “Арника” био тэжээлийн үйлдвэрт зочилсон байна.
Хойд Солонгосын төрийн мэдлийн "Солонгосын дуу хоолой" радио даваа гарагт Кимийн Владивостокт хийсэн айлчлалын талаар мэдээлэхдээ, энэ нь хоёр талын харилцаа "хурцтай хөгжиж, бэхжих шинэ үеийг нээсэн" гэж тэмдэглэжээ.
Ким, Путин хоёрын ховорхон тохиох дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь зэвсгийн наймаа байх магадлалтай гэж АНУ, Өмнөд Солонгос үзэж байгаа.
Албаныхан Москва хумигдаж буй цэргийн нөөцөө дэмжихийн тулд Пхеньянаас хангахаар эрмэлзэж байгаа бол Пхеньян тагнуулын хиймэл дагуул, пуужингийн хөтөлбөртөө Москвагаас технологийн тусламж авч болзошгүй гэж санаа зовж буйгаа илэрхийлсэн.
Өнгөрсөн долоо хоногт Ким барууны хоригт өртсөн Оросын сөнөөгч онгоцны үйлдвэрт зочилж, цөмийн хүчин чадалтай стратегийн бөмбөгдөгч онгоц, хэт авиан пуужин, байлдааны хөлөг онгоцтой танилцсан билээ.
Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #Хойд солонгос, #Орос дахь айлчлал,