Кубын иргэдийг Украины дайнд тулалдуулах зорилгоор Оросын армид элсүүлдэг сүлжээтэй холбоотой 17 хүнийг баривчилснаа Кубын эрх баригчид мэдэгдэв.

Энэ долоо хоногийн эхээр Кубын эрх баригчид Кубын нутаг дэвсгэр болон Орост үйл ажиллагаа явуулдаг сүлжээг илрүүлснээ мэдэгдээд, тус бүлэглэлийг "саармагжуулж, татан буулгахаар" ажиллаж байгаагаа зарласан юм.

Пүрэв гарагийн орой Кубын Дотоод хэргийн яамны хурандаа Сезар Родригес телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Мөрдөн байцаалтын үр дүнд 17 хүнийг баривчлаад байгаа бөгөөд баривчлагдсан хүмүүсийн дунд эдгээр үйл ажиллагааг зохион байгуулдаг хүн байгаа” гэж ярьжээ.

Түүний хэлснээр арлын улсад бүлэглэлийн хоёр хүн оршин сууж, Кубын иргэдийг Украины дайнд Оросын нэрийн өмнөөс тулалдуулахаар элсүүлдэг байжээ.

Прокурор Хосе Луис Рейесын мэдэгдсэнээр Кубын хуулийн дагуу хүний наймаа, гадны орны эсрэг үйл ажиллагаанд хөлсний цэргийн үүргээр оролцож, дайсагнасан үйлдэл гаргасан гэх зэрэг хүнд гэмт хэрэгт холбогдсон хүмүүст 30 жилийн хорих ял, бүх насаар нь хорих ял, эсвэл цаазаар авах ял оноодог байна.

Өнгөрсөн онд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын армид алба хаахаар гэрээ байгуулсан гадаадын иргэдэд иргэншил олгох үйл явцыг түргэсгэх тухай зарлигт гарын үсэг зурсан байдаг.

Тэгвэл Орос улстай улс төрийн хувьд ойр дотно харилцаатай Куба улсын иргэд дотоодын эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд Орос руу олноор цагаачилдаг байна.

Эх сурвалж: Reuters

#Куба, #ОРос, #Украины дайн,