Кубын иргэдийг Украины дайнд тулалдуулах зорилгоор Оросын зэвсэгт хүчинд хүчээр элсүүлдэг хүний наймааны сүлжээг илрүүлснээ Кубын Гадаад хэргийн яам даваа гарагт мэдэгджээ.

Тус яам дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч гэмт хэргийн бүлэглэлийг Москвагаас хэдэн мянган бээрийн зайд Карибын тэнгист байрлах тус улсаас гадна Оросын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсныг онцолсон байна.

Манай Дотоод хэргийн яам Орост амьдарч буй Кубын иргэд, зарим тохиолдолд Кубад байгаа иргэдийг Украинд болж буй дайны ажиллагаанд оролцуулахаар Оросын зэвсэгт хүчинд хүчээр элсүүлдэг хүний наймааны сүлжээг саармагжуулж, татан буулгахаар ажиллаж байна” гэж Кубын засгийн газар мэдэгджээ.

Эрх баригчид холбогдох хүмүүсийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн, уг хэргийг шалгаж эхэлсэн байна.

“Ийм төрлийн оролдлогыг саармагжуулж, эдгээр үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж даваа гарагийн мэдэгдэлд дурджээ.

Тавдугаар сарын сүүлээр Оросын Рязань хотын сонин цөөн тооны Кубын иргэд Оросын иргэншлийн төлөө Оросын зэвсэгт хүчинтэй гэрээ байгуулж, Украины дайнд явсан тухай мэдээлж байжээ.

Одоогоор Оросын Засгийн газар тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.

Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел өнгөрсөн оны сүүлээр Москвад айлчилж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсанаар Москва, Хавана хоёрын харилцаа сүүлийн үед эрчимжээд байгаа.

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн өнгөрсөн зургадугаар сард Кубын Батлан хамгаалахын сайд Алваро Лопес Миераг хүлээн авч уулзсан юм.

Эх сурвалж: Reuters

#Куба, #ОРос, #Украины дайн,