Өнгөрсөн долоо хоногт онгоцны ослоор амиа алдсан 10 хүний дотор “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин байсныг генетикийн шинжилгээгээр нотолсон болохыг Оросын мөрдөн байцаагчид ням гарагт мэдэгдэв.

Саяхан Оросын нисэхийн агентлаг лхагва гарагт Москвагаас баруун хойд зүгт Тверь мужид осолдсон онгоцны бүх 10 зорчигчийн нэрийг дэлгэсэн юм. Тэдний дунд Пригожин, хөлсний бүлгийг байгуулахад тусалсан түүний баруун гар Дмитрий Уткин нар багтжээ.

Оросын Мөрдөн байцаах хороо “Telegram”-аар “Тверь мужид сүйрсэн онгоцны ослыг мөрдөн шалгах ажлын хүрээнд молекул-генетикийн шинжилгээг хийж дууслаа” гэж мэдэгдсэн байна.

Цааш нь Шинжилгээний үр дүнд үндэслэн нас барсан 10 хүний хэн болохыг тогтоосон. Тэд нислэгийн хуудсанд заасан жагсаалттай таарч байна” гэжээ.

Эрх баригчид түүний хувийн онгоц ямар шалтгааны улмаас тэнгэрээс унасныг хараахан хэлээгүй байна.

Пригожин болон түүний цэргүүд Оросын цэргийн командлагчдын эсрэг бослого гаргаснаас хойш хоёр сарын дараа энэхүү осол боллоо.

Путин зургадугаар сарын 23-24-нд болсон үймээн самууныг “араас хутгалсан” урвасан үйлдэл гэж тодорхойлоод, буруутай этгээдүүдийг шийтгэхээ амлаж байсан ч дараа нь Пригожинийг Кремльд дуудаж уулзсан юм. Мөн тэрээр пүрэв гарагт ослоор амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн.

Барууны улс төрчид, тоймчид Путин бослого гаргасных нь төлөө Пригожинийг алах тушаал өгсөн гэж таамаглаж байгаа.

“Вагнер”-ыг дэмжигч “Telegram” сувгууд мөн ижил төстэй таамаг дэвшүүлж, Оросын төрийг Пригожиний үхэлд буруутгаж байна. 

Гэсэн ч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баасан гарагт эдгээр таамгуудыг "туйлын худал" гэж нэрлэжээ.

Эх сурвалж: Reuters

#Вагнер, #Евгений Пригожин,