“Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожиний хувийн онгоц осолдсоноос хойш 24 цагийн дараа Владимир Путин мэдэгдэл хийлээ.
Оросын ерөнхийлөгч хөлсний бүлэглэлийн толгойлогчийг “авьяаслаг хүн” гэж тодорхойлсон бөгөөд “Тэр амьдралдаа ноцтой алдаа гаргасан. Гэхдээ тэр өөрийнхөө төлөө ч, нийтийн сайн сайхны төлөө ч үр дүнд хүрсэн” хэмээн магтсан байна.
Путин мөн лхагва гарагийн орой Москвагийн баруун хойд зүгт осолдсон онгоцонд байсан 10 хүний ар гэрт эмгэнэл илэрхийлэв.
“Вагнерын ажилчид” онгоцонд байсан гэж тэрээр үргэлжлүүлэн хэлээд, “Эдгээр нь Украин дахь неонацист дэглэмтэй тэмцэх бидний нийтлэг үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулсан хүмүүс юм” гэж хэлжээ.
Тэрээр Пригожиний тухай өнгөрсөн цаг дээр ярьж, хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн ч “Вагнер”-ын тэргүүний үхлийг шууд батлаагүй байна.
Пригожин болон түүний цэргүүд хоёр сарын өмнө бослого хийхэд Путин тэдний үйлдлийг “урвагч”, “Орос орны ар нуруунд хутгалсан” гэж тодорхойлж байв. Мөн гэмт этгээдүүдийг шийтгэхээ амласан.
Гэсэн ч хожим тохиролцоонд хүрч, хөлсний бүлгийн дайчдад ямар ч шийтгэл хүлээлгэлгүйгээр, Оросын армид элсэх эсвэл хөрш Беларусь руу шилжих сонголт өгсөн юм.
Онгоц сүйрснээс хойш осол юунаас болсон, зорчигчдын жагсаалтад бичсэнчлэн Пригожин онгоцонд үнэхээр байсан эсэх талаар олон янзын таамаг гарч ирсээр байна.
Онгоц осолдсон газрын ойролцоох оршин суугчид онгоц унахаас өмнө хүчтэй цохилт сонсогдсон гэж мэдүүлж байгаа бөгөөд онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан байх магадлалтай гэсэн таамгийг шалгаж байгааг Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
АНУ-ын нэгэн албан тушаалтан энэ талаар хамгийн магадлалтай шалтгаан нь онгоцонд дэлбэрэлт болсон байх магадлалтай гэж “CBS News”-т ярьсан байна. Дэлбэрэлт юунаас болсныг тодорхойлох боломжгүй байгаа ч тэсрэх бөмбөг байх магадлалтай гэж ярьжээ.
Пригожинтэй холбоотой “Telegram” суваг тийрэлтэт онгоцыг Оросын төр нисэх онгоц эсэргүүцэгчээр сөнөөсөн гэсэн өөр нэг онолыг дэвшүүлсэн. Пүрэв гарагт Пентагон энэ таамгийг батлах ямар ч мэдээлэл байхгүй гэж мэдэгдэв.
Цуутай хөлсний бүлэглэлийн удирдагч Пригожин нь нэгэн цагт Путинд үнэнч зүтгэдэг байв. Гэвч зургадугаар сард Орост бослого гаргасны дараа олон ажиглагчид түүнийг “алхаж буй үхдэл” гэж тодорхойлох болсон юм.
Эх сурвалж: BBC

#Вагнер, #Владимир Путин, #Евгений Пригожин, #Пригожиний үхэл,