Оросын ерөнхийлөгч асан, одоо Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж буй Дмитрий Медведев Гүржийн салан тусгаарласан Өмнөд Осети, Абхазийн бүс нутгийг Оросын бүрэлдэхүүнд нэгтгэж магадгүй талаар анхааруулжээ.
Медведев лхагва гарагийн өглөө “Аргументы и Факты” сонинд хэвлэгдсэн нийтлэлдээ “Оростой нэгдэх санаа Абхаз, Өмнөд Осетид одоо ч алдартай хэвээр байгаа” гэж бичсэн байна.
2022 оны хоёрдугаар сард Украины түрэмгийлэл эхэлснээс хойш Оросын хамгийн харгис улс төрийн дуу хоолой болсон Медведев цааш нь “Хэрэв үүнд сайн шалтгаан байгаа бол үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой” хэмээжээ.
ЗХУ-ын задралаас хойш Гүрж улс нь бүс нутгууд дахь хяналтаа алдсан юм. 2008 онд Гүрж Өмнөд Осетийн хяналтыг хүчээр эргүүлэн авахаар оролдох үед Орос сөрөг довтолгоо хийсэн бөгөөд үүний дараа Москва тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байв.
Үүнээс хойш Орос, Гүржийн харилцаа сайжирсан.
Гэсэн ч тус улсыг НАТО-д элсүүлэх асуудлыг хөндөж, хурцадмал байдал үүсгэж байгаад Медведев барууныхныг буруушаажээ.
Тэрээр Гүржийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний 15 жилийн ойд зориулсан нийтлэлдээ “Санаа зовоосон асуудал бодит байдалд ойртвол бид зүгээр хүлээхгүй” хэмээн анхааруулсан байна.
Гүржийн эрх баригчид тус улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд НАТО-ийн цэргийн эвсэлд нэгдэх хүсэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан.
Өнгөрсөн оны есдүгээр сард Орос улс Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийг өөртөө нэгтгэж байгаагаа зарласан ч нэгийг нь ч олон улсад хүлээн зөвшөөрөөгүй юм.
Эх сурвалж: Reuters

#Гүрж, #Дмитрий Медведев, #ОРос, #Өмнөд Осети, #Абхаз,