Жүжигчин Марго Робби “Barbie” киноны гол дүрд тоглож, продюсероор нь ажилласныхаа төлөө цалин болон бокс оффисын урамшуулалд нийт 50 сая доллар авах гэж байгаа тухай эх сурвалжууд “Variety”-д мэдээлжээ.

Робби болон жүжигчин Райан Гослинг нар киноны гол дүрд тоглосныхоо төлөө тус бүр 12.5 сая долларын цалин авахаар тохиролцсон аж. Робби мөн 2014 онд байгуулсан “LuckyChap Entertainment” продакшнаараа дамжуулан “Barbie” киног бүтээсэн бөгөөд кино томоохон амжилтад хүрсэн тул тэрээр их хэмжээний урамшуулал авахаар болсон байна.

Киноны зохиолыг Ноа Баумбахтай хамтран бичилцэж, найруулагчаар нь ажилласан Грета Гервиг мөн урамшуулал авахаар болжээ.

“Barbie” нээлтээ хийснээсээ хойш сарын хугацаанд дотоодоос 526.3 сая ам.доллар, олон улсад 657.6 сая ам.доллар, дэлхийн хэмжээнд нийт 1.18 тэрбум ам.долларын орлого олоод байгаа бөгөөд одоо ч бокс оффисын жагсаалтыг тэргүүлсээр байгаа тул цаашид ч орлого нь өсөх төлөвтэй байна.

Киноны амжилт үүгээр зогссонгүй. Эмэгтэй найруулагчийн бүтээсэн хамгийн өндөр орлоготой кино болж Холливудын түүхэнд бичигдэж, “Warner Bros”-ын бүтээлүүдээс ашиг орлогоороо “Harry Potter and the Deathly Hallows – Part 2”-ын дараа хоёрдугаарт бичигдсэн байна.

Түүнчлэн “Barbie” хүүхэлдэйн түүх цар тахлын дараа кино театруудаас зайлсхийж байсан үзэгчдийн урсгалыг эргүүлэн татахад тусалжээ. “The Quorum”-аас саяхан хийсэн судалгаагаар “Barbie”-ийн үзэгчдийн 11 хувь нь хамгийн сүүлд цар тахлын өмнө театрт кино үзсэн байсан бол өөр 11 хувь нь хамгийн сүүлд хэзээ театрт очсоноо огт санахгүй байсан байна.

Эх сурвалж: Variety

#Barbie, #Марго Робби,