Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлгийн тэргүүн нэг бол үхнэ эсвэл зургаан сарын дотор Москвагийн эсрэг дахин төрийн эргэлт хийхээр оролдоно гэж эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарт нэр хүндтэй “Bellingcat” сонины сэтгүүлч Кристо Грозев “Financial Times” сонинд ярьжээ.
Грозев Евгений Пригожинийг зургадугаар сард бослого гарахад огтхон ч гайхаагүй гэдгээ хэлсэн байна. Тэрээр “Өнгөрсөн нэгдүгээр сард би Пригожинийг зургаан сарын дотор Путиний эсрэг босно гэж хэлж байсан. Миний хэлснээр л болсон” гэж хэлжээ.
“Bellingcat”-ын олж авсан мэдээллээр сүүлийн үед Оросын армийн өндөр албан тушаалтнуудын хооронд утасны дуудлага нэмэгдсэн нь түүнд сэжиг төрүүлж эхэлсэн гэв.
Грозев “Путин телевизээр Пригожинийг урвагч гэж нэрлэсэн. Урвагчдыг яадгийг хүн бүр мэднэ. Гэхдээ Путин одоогоор юу ч хийгээгүй байгаа. Тэр түүнийг үхүүлэхийг хүсэж байгаа ч одоохондоо тэгэж чадахгүй. Харин зургаан сарын дараа гэхэд Пригожин нэг бол үхнэ, эсвэл хоёр дахь төрийн эргэлт болно” гэж хэлсэн байна.
Пригожин Оросын цэргийн удирдлагуудыг түлхэн унагах зорилгоор зургадугаар сард “Вагнер”-ын дайчдын хамт бослого гаргаж байв. Босогчид Оросын өмнөд хэсэгт байрлах цэргийн баазыг эзлэн авсныхаа дараа Москваг чиглэн хөдөлсөн ч удалгүй Пригожин бослогоо зогсоосон юм.
Тэрээр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучлалаар Кремльтэй тохиролцож, дайчдынхаа хамт Беларусь руу шилжихээр болсон юм.
Гэсэн ч энэхүү хэлэлцээрийн зарчмууд одоо нурж магадгүй болсныг АНУ-д төвтэй Дайн судлалын хүрээлэн (ISW) лхагва гарагт мэдэгджээ.
Бослогын дараа Путин Пригожин, “Вагнер” нарын дэвшүүлсэн асуудлыг “шийдвэрлэж чадаагүй” гэж тус судалгааны төв дүгнэсэн байна.
“ISW” мөн “Вагнер”-тай холбоотой эх сурвалжаас иш татан хөлсний бүлгийн олон зуун цэрэг Беларусийг орхин Орос руу буцах гэж байгаа тухай цуу яриа тарсан бөгөөд наймдугаар сарын сүүлчээр “идэвхжихэд” бэлэн болж байгааг мэдэгджээ.
Энэ нь “Вагнер”-ын санхүүжилтийг Орос улс хариуцна гэж бодож байсан тул Лукашенко хөлсний бүлгийг санхүүжүүлэхээс татгалзсантай холбоотой байж магадгүй гэж Оросын дотоод эх сурвалж болон “Вагнер”-ын эх сурвалжууд таамаглаж байгаа аж.
Эх сурвалж: Insider

#Вагнер, #Евгений Пригожин, #Bellingcat,