Даваа гарагт “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин хөлсний бүлэглэлд шинээр хүн элсүүлэхгүй байгааг мэдэгджээ. Гэсэн ч ирээдүйд ийм ажиллагаа явуулах магадлалтай гэв.
“Вагнер”, Пригожин нар зургадугаар сарын сүүлээр Оросын Батлан хамгаалах яамны эсрэг богино хэмжээний бослого гаргасныхаа дараа хөрш Беларусь улс руу шилжихээр болсон ба үүнээс цааш тус бүлгийн ирээдүй хэрхэх нь тодорхойгүй байгаа юм.
“Gray Zone” нэртэй “Telegram” сувагт нийтлэгдсэн дуут мессеждээ Пригожин “Өнөөдөр бид дараагийн зорилтуудаа тодорхойлсон бөгөөд төлөвлөгөө нь улам бүр тодорхой болж байна. Эдгээр нь Оросын агуу сүр хүчний нэрийн өмнөөс хийгдэх ажлууд байх нь эргэлзээгүй” гэж хэлжээ.
Зургадугаар сарын үймээний дараа бослогод оролцоогүй “Вагнер”-ын дайчид Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулж, байнгын армид шилжих боломжтой болохыг Кремль мэдэгдэж байв.
Пригожин “Telegram” дахь мэдэгдэлдээ түүний дайчдын зарим нь “харамсалтай нь” өөр “хүчний бүтэц” рүү шилжсэн болохыг хэлжээ.
Гэсэн ч “Бид боловсон хүчний хомсдолд ороогүй учраас шинээр хүн элсүүлэхээр төлөвлөгөөгүй” гэж мэдэгдсэн байна.
Тэрээр цааш нь “Гэхдээ та бидэнтэй байнга холбоотой байвал бид танд маш их талархах болно, улсынхаа эрх ашгийг хамгаалахын тулд шинэ бүлэг байгуулах шаардлага үүсвэл бид элсүүлж эхэлнэ” гэжээ.
Мөн тус бүлэг Африк дахь ажиллагаа болон болон Беларусийн армийг сургах ажилдаа илүү анхаарах болохыг дуут мессеждээ нэмж хэлэв.
Үймээн самуунаас хойш “Вагнер”-ын зарим дайчид аль хэдийн Беларусь руу нүүсэн бөгөөд тэнд тус улсын армийг сургах ажлыг хийж байна. Өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн тайлбартаа Пригожин мөн “Вагнер” Африк дахь оролцоогоо нэмэгдүүлэхэд бэлтгэж байгааг мэдэгдсэн.
Барууны орнууд тус бүлгийн ялангуяа Мали болон Төв Африкийн Бүгд Найрамдах улсын засгийн газруудыг дэмжиж байгааг буруушаадаг. Тэр дундаа АНУ түүнийг өргөн хүрээтэй харгислал үйлдсэн хэмээн буруутгаж, хориг арга хэмжээнийхээ жагсаалтад нэмсэн билээ.
Харин Пригожин “Вагнер”-ыг ажиллагаанд оролцож буй улс орнуудынхаа хууль тогтоомжийг дагаж мөрддөг гэж маргадаг. Өнгөрсөн долоо хоногт тэрээр баруун Африкийн Нигери улсад цэргийн эргэлт гарсныг сайшаан, тэнд дэг журам тогтоохыг дайчдадаа уриалсан юм.
Эх сурвалж: Reuters