“Barbie” кино нээлтийн амралтын өдрүүдэд ойролцоогоор 155 сая доллар олсон бөгөөд АНУ, Канадын зах зээлд энэ онд гарсан кинонуудын нээлтийн долоо хоногийн тасалбарын борлуулалтыг эвдсэн болохыг дистрибьютер “Warner Bros.” мэдэгдэв.
Дэлхий даяар “Barbie” 337 сая доллар олсон байна.
Харин нэг өдөр нээлтээ хийсэн “Oppenheimer” кино АНУ-д 93.7 сая доллар олсныг “Universal Pictures” мэдээлжээ.
Ерөнхийдөө, стрийминг үйлчилгээний платформуудын өрсөлдөөнд хожигдож байсан кино театруудын хувьд хоёр киноны нээлт үр өгөөжөө өгсөн байна.
Үүний зэрэгцээ, Их Британи, Ирланд даяар 91 кино театртай “Vue” компани хоёр киноны нээлтийн дараа сүүлийн дөрвөн жилд үзээгүй завгүй амралтын өдрүүдийг үзжээ. Мөн энэ нь тус компанийн түүхэнд хоёрт бичигдэх хамгийн том амралтын өдрүүд болсон байна. “Vue”-ийн хэлснээр Грета Гервигийн найруулсан “Barbie” нь 2023 оны хамгийн том кино болох “Super Mario Bros” киноны амжилтыг гүйцэж магадгүй байна.
Энэ хоёр кино нь хагас сая үзэгчийг “Vue”-ийн дэлгэцийн өмнө авчирсан бөгөөд Их Британи болон Ирланд даяар “Barbie”-ийн 4,000 гаруй үзвэр танхим дүүрэн үзэгчтэй байжээ.
“Barbie” хүүхэлдэйний тухай өгүүлэх инээдмийн киноноос ялгаатай нь “Oppenheimer” кино нь атомын бөмбөг бүтсэн сэтгэл хөдлөм түүхийг өгүүлдэг. Найруулагчаар Кристофер Нолан, гол дүрд нь Киллиан Мерфи тогложээ.
“Universal Pictures”-ийн мэдээлснээр уг кино дэлхийн хэмжээнд нийтдээ 174.2 сая долларын орлого олсон байна.
Хоёр кино хоёулаа баасан гарагт нээлтээ хийсэн бөгөөд тэдний хоорондын өрсөлдөөнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд “Barbenheimer”-ын (Barbie х Oppenheimer) тулаан гэж нэрлээд байгаа.
Эх сурвалж: BBC

#Barbie, #Oppenheimer, #бокс оффис,