Пүрэв гарагт АНУ Орос, Арабын Нэгдсэн Эмират, Киргизстан зэрэг орны 120 орчим аж ахуй нэгж, хувь хүмүүст хориг арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. Шинэ хориг арга хэмжээ нь Украин дахь Москвагийн дайны хүчийг дэмжих зорилготой бүтээгдэхүүн, мөнгө, санхүүгийн сувгуудын хүртээмжийг хязгаарлахад чиглэсэн байна.

Сангийн яам болон Төрийн департаментын хоригт Оросын олон арван уул уурхай, технологи, зэвсгийн үйлдвэр, арилжааны банкнууд, Орост эд анги болон бусад технологи экспортолсон Киргизийн электрон барааны компаниуд болон түүний удирдлагууд багтжээ.

Мөн Орост электрон бараа нийлүүлсэн АНЭУ-д төвтэй инженерийн компанийн эсрэг хориг тавьсан байна.

Пүрэв гарагт Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд “Дайн үргэлжилсээр байвал бид ийм төрлийн арга хэмжээг авсаар байх болно. Үүгээр дуусахгүй. Мөн бид цаашид шаардлагатай нэмэлт хоригуудыг үргэлжлүүлэн судлах болно” гэж хэлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен “Орос Украинд бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлснээс хойш АНУ холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтран Орост хохирол учруулах, хууль бус дайныг дэмжиж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцохын тулд урьд өмнө байгаагүй алхам хийсэн” гэж мэдэгджээ.

Тэрээр мөн “Бид Украиныг шаардлагатай хугацаагаар дэмжсээр байх болно” гэж амласан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын албаны хүмүүс Оросын металл, уул уурхайн салбар нь ирээдүйн хориг арга хэмжээний гол бай байхаас гадна Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоосноор Оросын эрчим хүчний орлогыг бууруулахад анхаарах болно гэж мэдэгдэж байв.

Харин Сангийн яамны дэд нарийн бичгийн дарга Уолли Адейемо пүрэв гарагт “Оросын цэргийн чадавх, байлдааны талбарт хангамж нийлүүлэх чадвар, эдийн засгийн үр ашгийг хязгаарлах нь мөн бидний хүчин чармайлтын нэг хэсэг юм” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: AP

#онцолсон, #АНУ, #ОРос, #хориг арга хэмжээ,