“Вагнер” үндсэн баазаа хөрш Беларусь руу шилжүүлж байгаатай холбогдуулан Оросын өмнөд хэсэгт байрлах баазаа хааж байгаагаа мэдэгдэв.
Өнгөрсөн сард хөлсний цэргийн бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин Оросын армийн удирдлагын эсрэг бослого гаргах хүртэл Краснодар муж дахь Молкино цэргийн полигон “Вагнер”-ын гол бэлтгэлийн бааз болж байв.
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучлалаар байгуулсан гэрээний дагуу Кремль бослоготой холбоотой хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, харин Пригожин болон түүний дайчид Беларусь руу шилжин суурьшихаар болсон юм.
Хөлсний бүлгийн дайчид Краснодар дахь бэлтгэлийн талбайд “Вагнер”-ын туг болон Оросын тугийг ёслол төгөлдөр буулгаж буй бичлэгийг “Telegram” дахь “Разгрузка Вагнера” суваг даваа гарагийн орой хуваалцсан байна.
“Бааз оршин тогтнохоо больж байна. PMC Вагнер шинэ байрлал руу явах гэж байна” гэж дайчдын нэг нь камерын өмнө хэлжээ.
Ижил төрлийн байлдааны дүрэмт хувцас өмссөн өөр нэг дайчин Молкино сургалтын төв долдугаар сарын 30-аар үйл ажиллагаагаа зогсоож байгааг мэдэгдэв.
Украин болон Польшийн албаны хүмүүс мөн өнгөрсөн амралтын өдөр “Вагнер”-ын олон зуун цэрэг Беларусьт очсон талаар мэдэгдсэн байна.
Мягмар гарагт Украины Батлан хамгаалах яамны харьяа Үндэсний эсэргүүцлийн төв “Беларусийн партизанууд”-аас иш татан “Вагнер”-ын 700 гаруй дайчин Беларусьт аль хэдийн суурьшсан гэж мэдээлжээ.
Мөн Оросын далбаа, “Вагнер”-ын тэмдэг бүхий 100 гаруй автомашины цуваа Минскээс зүүн өмнө зүгт 90 км-ийн зайд орших Асиповичийн ойролцоох хээрийн хуаранг чиглэн явж байсныг Беларусийн цэргүүдийн хөдөлгөөнд хяналт тавьдаг хяналтын хэсэг өмнөх өдөр нь мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Беларусийн эрх баригчид “Вагнер”-ын дайчдыг тус улсын батлан хамгаалах хүчинд цэргийн зааварлагчийн үүрэг гүйцэтгэх болно гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: The Moscow Times

#Беларусь, #Вагнер, #Евгений Пригожин, #ОРос,