Францын “Liberation” сонин “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожинийг зургадугаар сарын сүүлчээр болсон бүтэлгүй бослогынхоо дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд уулзсан талаар мэдээлжээ.
Сонинд бичсэнээр Пригожин Путин болон Үндэсний гвардийн дарга Виктор Золотов, Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин нартай уулзсан байна.
Тэгвэл дээрх мэдэгдлийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт баталжээ.
Түүний хэлснээр Путин зургадугаар сарын 29-нд буюу бослогоос таван өдрийн дараа 30 гаруй цэргийн командлагчийг урьж, уулзсан бөгөөд Пригожин үүнд оролцсон байна.
“Ерөнхийлөгч ийм хурал хийсэн нь үнэн. Тэрээр 35 хүнийг урьсан бөгөөд үүнд бүх ангийн командлагч, кампанит ажлын удирдагчид, тэр дундаа Пригожин багтсан” гэж Песков хэвлэлийнхэнд хэлжээ.
“Энэ уулзалт зургадугаар сарын 29-нд Кремльд болж, бараг гурван цаг үргэлжилсэн. Уулзалтын талаар нарийн тодорхой зүйлийг мэдэхгүй байна. Бидний хэлж чадах цорын ганц зүйл бол ерөнхийлөгч цэргийн тусгай ажиллагаанд ‘Вагнер’-ын гүйцэтгэсэн үүрэг, мөн зургадугаар сарын 24-ний үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгсөн.”
Песковын хэлснээр Путин мөн юу болсон талаар командлагчдын тайлбарыг сонсож, цаашид юу хийх боломжтой талаар нь өөрийн хувилбаруудаа санал болгосон байна.
“Зургадугаар сарын 24-нд болсон үйл явдлын талаар командлагч нар өөрсдийн хувилбарыг тайлбарласан. Тэд төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тууштай дэмжигчид, дайчид гэдгээ онцлон тэмдэглэсэн. Мөн тэд эх орныхоо төлөө үргэлжлүүлэн байлдахад бэлэн гэдгээ мэдэгдсэн” гэж Песков хэлжээ.
Эх сурвалж: CNN

#Владимир Путин, #Евгений Пригожин,