Өнгөрсөн сард болсон зэвсэгт бослоготой холбоотой Евгений Пригожиний эсрэг мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй үргэлжилж байгаа талаар Оросын төрийн телевиз лхагва гарагт мэдээлэв.

“Вагнер” хөлсний бүлэглэлийн үүсгэн байгуулагч Пригожин нь зургадугаар сарын 24-нд Оросын өмнөд хэсэгт орших Ростов-на-Дону хотыг хяналтдаа авч, Москва руу дайчдаа илгээсэн ч удалгүй Кремльтэй тохиролцсоныхоо дараа бослогоо зогсоож, ухарсан.

Үймээн самууныг зогсоосон хэлэлцээрийн дагуу Пригожин хөрш Беларусь руу явж, Кремль хариуд нь түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор болсон юм.

Харин лхагва гарагийн орой төрийн мэдлийн “Россия-1” телевизийн сувгаар цацагдсан “60 минут” нэвтрүүлэгт Пригожиний Санкт-Петербург дахь оффис болон түүний эдлэн газарт хууль сахиулах байгууллагын ажилтнууд нэгжлэг хийх үеэр авсан бичлэгийг үзүүлсэн байна.

Нэвтрүүлгийн хөтлөгч, хууль тогтоогч Евгений Попов Пригожинийг “урвагч” гэж нэрлэсэн бол бичлэгийг танилцуулсан уригдан ирсэн зочин сэтгүүлч Эдуард Петров түүнийг өөрөө гэмт хэрэгт холбогдож байсан хэрнээ зэвсэгт хүчин дэх авлига хээл хахуулийг илчлэх гэж оролдсонхуурамч хүнгэж нэрлэжээ.

Бичлэгт түүний ажлын өрөөнд байх рублиэр дүүрэн хайрцагнууд, тансаг харшид нь боодол доллар, хувийн нисдэг тэрэг, зэвсгийн агуулах, хиймэл үсний цуглуулга, иж бүрэн тоноглогдсон эмчилгээний өрөө, бэлэг дурсгалын лантууны цуглуулга зэрэг зүйлсийг гаргасан байна.

Энэ хэргийг хаах төлөвлөгөө хэнд ч байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэж Петров хэлжээ. Мөн Пригожиний бослого гаргахдаа шалтаг болгон ашигласан, хөлсний цэргийн хуаранд цохилт өгч буй бичлэгийг мөрдөн байцаагчид хуурамч гэж дүгнэсэн болохыг дурдсан байна.

“Евгений Пригожинийг ардын баатар мэтээр харуулах ажлыг бүхэлд нь түүнээс санхүүждэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийсэн гэж би бодож байна. Энэ нь бүтэлгүйтэхэд тэд үйл ажиллагаагаа хурдан зогсоож, зугтсан” гэж Петров Пригожиний санхүүжүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн талаар дурджээ.

Түүний хэлснээр Пригожиний үл хөдлөхөөс нийт 600 сая рубль буюу 6.58 сая ам.доллартай тэнцэх бэлэн мөнгө олдсон байна.

Нэвтрүүлгээр мөн Пригожиний хэрэглэж байсан, өөр өөр нэртэй олон паспортыг харуулжээ.

Петров “Бослогын үеэр хэн нь хэний талд байсан бэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэднийг шийтгэж, тооцох хэрэгтэй” гэж хатуу хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Вагнер, #Евгений Пригожин, #Россия 1, #60 минут,